Диклофенак

Гол төлөв 25, 50 мг шахмал хэлбэртэй, өвдөлт намдаах, халуун  бууруулах, үрэвслийн эсрэг, антиагрегант үйлчлэлтэй. Элэг, бөөр хордуулах,  ходоод цочроох, бөөлжүүлэх, суулгах, цусны даралт ихэсгэх, хамраас цус гоожих,  арьсан дээгүүр тууралт гарах зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй.

Порфирины  өвчин, бронхын багтраа, ходоодны шархлаа, жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг  хориглоно. Мөн элэг, бөөр, зүрхний хүнд өвчний үед хэрэглэхийг болгоомжлох нь  зүйтэй. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан ба эмийн бүртгэлд Диклофенак натри, Диклобене (25, 50 мг шахмал, 100 мг бүрхүүлтэй, 25,  50, 100 мг лаа, 75 мг|2 мл туншил, 1% гель хэлбэртэй), Диафлам (50 мг шахмал),  Дикло-Денк, Дикло-Денк 25, ДиклоДенк 100 (шахмал, лаа, туншил),  Диклофенак-Акри (1%-30 гр т|т.), Диклак (шахмал, лаа, туншил), Филко-Дикло  (25мг, 50мг шахмал), Дикломол (100мг шахмал, 1% – 20 г гель), Калемфенак  (50мг шахмал, 75мг|3мл туншил), Наклофен (75мг|3мл туншил), Ортофен (25мг  шахмал), Фелоран (1% – 60 г гель), Алмирал (25мг, 50мг шахмал, 75мг|3мл  тарилгын уусмал) зэрэг нэртэйгээр бүртгэгдсэн болно.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.