Дроперидол

0,25% – 2мл туншил, 5мл флакон хэлбэртэй, богино хугацаат хүчтэй  нейролептик эм тул өвдөлт ба бөөлжилтийг болон сэтгэцийн хямралын үе дэх  сэтгэл хөөрөл буюу солиорлыг дарах зорилгоор хэрэглэдэг. Бас гипертонийн криз  болон зүрхний хурц дутмагшлын улмаас үүссэн уушгины хавангийн үед хэрэглэж  болно.

Төв мэдрэлийн зүгээс экстрапирамид өөрчлөлт, сэтгэл гутрал, гипотони  зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно. Гипотони, төв мэдрэлийн тогтолцооны хүнд  өвчин, бөөрний дутмагшлын үед хэрэглэхийг цээрлэх ба глаукомын үед маш  болгоомжтой хэрэглэнэ. Манай улсын эмийн бүртгэлд оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply