Ибупрофен

200, 400 мг шахмал хэлбэртэй, өвдөлт намжаах, үрэвслийн эсрэг  үйлчлэлтэй, бас халуун бууруулна. Ходоод гэдэс хямрах, толгой өвдөх, эргэх, чих  шуугих, бөөлжих, цусны даралт ихсэх, нойр муудах, хараа өөрчлөгдөх, арьс загатнах тууралт гарах зэрэг гаж нөлөө үзүүлж болно.

Ходоод, гэдэсний шархлаа,  бронхын багтраа, элэгний хүнд өвчин, жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхийг  хориглоно. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ба улсын эмийн бүртгэлд Ибупрофен, Ибупрофен-Денк, Филко-Ибу, Бруфен, Лемпрофен  (200, 400, 600, 800 мг шахмал) гэдэг нэртэйгээр бүртгэгдсэн болно.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.