Индометацин

25, 50, 75 мг бүрээстэй, 25 мг бүрхүүлтэй, 50 мг лаа, 25 мг|5 мл  хөвмөл, 1 мг туншилтэй зэрэг хэлбэртэй, халуун бууруулах, өвчин намжаах,  үрэвслийн эсрэг үйлчлэлтэй. Толгой эргэх, өвдөх, нойрмоглох, сэтгэл гутрах,  гэрлээс зайлсхийх, аюулхай дээр өвдөх, огих, бөөлжих, хоолонд дургүй болох,  ходоод гэдэс шархлан цус алдах, харшил үүсэх, цусны цагаан бөөм, ялтас цөөрөх  зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.

Бронхын багтраа, ходоод, гэдэсний шархлаа,  эпилепси, паркинсонизм, сэтгэцийн өвчнүүд, жирэмсэн ба хөхүүл үед хориглоно.  Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон бөгөөд эмийн бүртгэлд Индометацин, Индометацин-Акри, Индобене (25 мг бүрээстэй), Индомон (25 мг  шахмал), Метиндол (25 мг шахмал) гэдэг нэртэйгээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply