Вакцинаас татгалзвал аюулт өвчнүүд дахин сэргэдэг

Хүйтний улирал дөхөх тусам ханиуд томуу, хатгалгаанаас эхлээд хүүхэд хөгшидгүй өвчинд өртөмтгий болдог. Энэ цаг үед дархлаагаа сайжруулах нь юу юунаас илүү чухал. Улирлын томуугийн вакцинийг 6 сартайгаас дээш бүх насны хүмүүс ямар нэг эсрэг заалтгүй бол хийлгэх бүрэн боломжтой байдаг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрсдэлт бүлгийн хүн ам болох жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдээс гадна онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг томуугийн вакцинд хамруулдаг.  

Read more

Чалх сайтай байхыг хүсвэл зүрхээ дэмж

Эрэгтэйчүүдийг чалх сайн байхад нөлөөлдөг олон хүчин зүйлс дотроо хамгийн чухлынх нь нэг нь зүрх гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Эр бэлэг эрхтний хөндий биет рүү хэдий чинээ их цус шахагдан орж, удаан хугацаанд байна тэр хэмжээгээр эрхтний хэмжээ том байдаг. Ингэж цусыг тогтмол шахахад зүрх санасныг бодвол маш их ачаалал авдаг.

Read more

Амны хаалтын коронавирусээс хамгаалах хувийг тогтоожээ

Японы судлаачид амны хаалт коронавирусээс хэрхэн хамгаалж буйг жинхэнэ коронавирус, манекен ашиглан тогтоожээ. Токиогийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Каваока Ёшихиро, Үэки Хироши нараар ахлуулсан судлаачид уг туршилтыг явуулсан байна. 

Read more

Д.Нямхүү: Сиатлын онгоцоор ирсэн иргэнээс 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Энэ сарын 22, 23-нд 1053 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тухайн иргэн энэ сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч бөгөөд Монгол Улсын иргэн. 

Read more

Эрчүүдийн хөвчрөлт муудах, хурдан тавилтын гол шалтгаан нь

Түрүү булчирхайн хэмжээ хэвийнээс хэтэрч томорсны улмаас эрхтэн хөвчрөх, үрийн шингэн хэт хурдан гадагшлах гэсэн таагүй шинж тэмдэг илрэх нь бий. Иймд дээрх хоёр шинж тэмдэг илэрч байгаа бол эртхэн эрэгтэйчүүдийн эмчид үзүүлж, оношлуулан нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Read more

Чихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

 

 Сүүлийн жилүүдэд манай улсад чихрийн шижин буюу хар яриагаар сахарын өвчин гэгддэг эмгэгийг тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад чихрийн шижин эмгэгийг дагасан олон луйвар гарах болов. Зарим хүн хүнийг сахарын өвчтэй байна гэх, зарим өвдөөгүй байна гэх. Зарим нь бүр эмчилгээ нь гарч ирээгүй байгаа чихрийн шижин өвчнийг эдгээнэ гэж өвдөж зовсон хүмүүсээс таван цаас саах юм. Иймд юуны өмнө энэ таагүй эмгэгийг туссан эсэхийг эхлээд баттайгаар тодорхойлох хэрэгтэй.

Read more

Аманд цус амтагдаад…

Сайн байна уу? Хэд хоногийн өмнө аманд минь цус амтагдаад, зунгааралдсан шингэн зүйл гарсан. Гэтэл өнөөдөр хоолойд нэг юм хагарчих шиг болоод зүрх, уушгаар хатгуулаад, хөл гар, толгой маань их өвдөж, ямар ч тамир тэнхээгүй болоод байх юм. Ямар эмчид үзүүлэх вэ?

Read more

Сайн бна уу? Танай сайт их хэрэгтэй сайт шүү. Би дандаа ордог. Бас миний олон асуудлыг шийдэж өгсөн. Харин надад одоо тулгараад байга асуудлыг яг яхаа мэдэхгүй болчихлоо. Учир нь юу вэ гэвэл 2011 оний намар /хаая нэг халууцах үед/ бие их загатнадаг байсан. Тэгээд ч нэг их тоогоогүй. Харин өнгөрсөн 1 сараас эхлээд аймшигтай их загатнадаг боллоо. Гадуур удаан алхаж, уурлаж, баярлаж, бүүр хүнтэй ч аятайхан ярьж чадахаа  байлаа. Арьсний эмчид үзүүлэхэд харшил гээд баахан эм бичиж өгөөд л гаргасан. 14 хоног уугаад нөлөөлөөгүй. Өмнө нь ч хэрэглэж байсан энэ шалтгаанаар. Эхо- д харуулж ходоодоо дурандуулсан. Цөсөнд ургацаг бий болсон байна гэж бсан. Тэгээд энэнээс чин болж байгаа юм гээд эмчилгээ эхэлсэн. 14 хоног эмчилгээ явж байна. Даанч намжихгүй юм. яавал дээр вэ?.

Read more

Сүү орохгүй байна…

Сайн байна уу? Та бүхэн надад туслаач. Хөхөнд маань сүү сайн орж өгөхгүй маш хэцүү байна. Хүүгээ цатгаж чадахгүй, хүү маань уйлаад байна. Өдөржин мөөмөө амнаасаа салгахгүй байна. Бас нүднээс нь нуух гараад байна. Яаралтай туслаач?

Read more