БЗХӨ-Хүний Дархлал Хомсдолын Вирус/Дархлалын Олдмол Хомсдол (ХДХВ/ДОХ)

Хүний дархлал хомдолын вирус (ХДХВ) нь Дархлалын олдмол хомсдол ДОХ өвчнийг үүсгэдэг. ХДХВ нь нийгэмд аюултай, үр дагавар нь их, халдварлах замууд нь олон байдаг бөгөөд өвчний эсрэг тэмцэх бие махбодийн хамгаалах тогтолцоог гэмтээдэг.

Read more

Бэлгэвчгүй хурьцал хийсэн тохиолдолд БЗХӨ тусахаас сэргийлэх арга замууд

Бэлгэвчгүй хурьцал хийсэн тохиолдолд БЗХӨ тусахаас сэргийлэх арга замууд
БЗХӨ тусахаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдэг нь олон мянган жилийн туршлагаар батлагдсан зүйл.
Гэхдээ хүний амьдрал гэдэг ээдрээ нугачаа олонтой болохоор болдоггүй хүмүүс, болдоггүй хүн гэж бас байдаг. Тиймээс гостуу,” мэдрэл муудсан”, ухаан санаа самуурсан гэх мэт зарим шалтгааны улмаас бэлгэвчгүйгээр секс  -ийн харьцаанд орсон бол дараах аргыг хэрэглэж байгаарай.
Эрэгтэйчүүд
Хурьцалд орсны дараа, өөрөөр хэлбэл дур тавьсны дараа, нэн даруй шээнэ. Шээсний дараагаар бэлэг эрхтэнээ савандаж угаана. Үүний дараа, уул шугамандаа эмчид үзүүлвэл сайн ч ойрхон эмнэлэг байхгүй бол өөрөө, сайн дураараа шинжилгээ хийдэг газар очоод БЗХӨ-ийн шинжилгээ өгөөрэй. Шээгээд шээсээрээ бэлиг эрхтэнийхээ толгойг угаадаг арга бол герман эмч нар, венеролог эмч нар 1941 онд Вермахтын цэргүүдэд зориулж гаргасан заавар дээр байдаг, аймаар дайны ард гарсан зөвлөгөө юм шүү.
Эмэгтэйчүүд
Хурьцал дуусмагц шээнээ. Залгуулаад бэлэг эрхтэнээ савандаж угаагаад калийн перманганатын 1:5000 уусмалаар угаагаад БЗХӨ талаар мэргэшсэн эмнэлэг, шинжилгээний төвд хандаж шинжилгээ өгнө. Сулавтар ягаан өнгөтэй уусмалаар угаана гэсэн үг. Харин бэлгийн харьцаанд орох нь тодорхой бол урьдчилаад үтрээндээ Silver proteinate, «Протаргол» гэсэн бэлдмэл шингээсэн самбай бүхий хавчуурга хийгээд  хурьцал дууссаны дараа самбайг аваад дээрх арга хэмжээг бүгдийг нь авна.

 БЗХӨ тусахаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдэг нь олон мянган жилийн туршлагаар батлагдсан зүйл.

Read more

ДОХ

ДОХ гэдэг нь дархлалын олдмол хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгүй болж, үхэлд хүргэдэг шинэ зууны аймшигт тахал юм. ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн євчтєнд илэрч бvртгэгдсэн байдаг.

Read more