Жирэмсний хүндрэлүүд

Ирээдүйн эцэг, нөхрийнхөө тухай

Жирэмсний бүх хугацаанд та болон таны нөхөрт сэтгэлээр унах, бас хөөр баяр болох үе олон тохиолдоно. Иймээс гэр бүлийн гишүүд энэ байдалд тэвчээртэй хандаж, аль болох харилцан ойлголцож,  бие биенээ тусалж дэмжээрэй.

(more…)

Tagged with:     

Таны гадаад төрх

Жирэмсэн болмогц биед шинээр боловсорч эхлэх дааврын нөлөөгөөр олон өөрчлөлт биед тань илэрч байгааг та мэдрэх болно. Нүүр царай цайрч зөөлөрсөн, эсвэл нөсөөжиж, хөхний хэмжээ томорч  чангарсан, бэлхүүсээрээ өдөр ирэх тусам дүүрч байгаа, зан харьцаа  өөрчлөгдөн, эелдэг, дөлгөөн, тайван болж хөдөлгөөн эвлэг, тогтуун болсон гэх мэтчилэн.

(more…)

Сэтгэл зүйн өөрчлөлт

Хэвлийдээ хүүхэд тээж яваагаа мэдсэн тэр цаг мөчөөс эхлэн олонх эмэгтэйчүүдийн сэтгэл зүй өмнөхөөсөө өөрчлөгддөг. Өөрийн ирээдүйн төлөвлөгөө, амьдралын хэв загвар, мэдрэмж, гэр  бүлийн харьцааны олон шинэлэг, заримдаа шийдвэрлэхэд түвэгтэй асуудлууд урган гарч ирнэ.

(more…)

Судас бүдүүрэл

Удамших хандлага ажиглагддаг. Төрөх цаг ойртох тусам, удаан хугацаагаар зогсох, биеийн жин нэмэх зэрэг нь мөн нөлөөтэй.

(more…)

Үтрээний ялгадас

Бэлэг эрхтэн орчмын цусан хангамж ихэссэнээс ялгаруулах үйл ажиллагаа идэвхжинэ. Боровтор, шаргалдуу өнгөтэй ялгадас нь умайн хүзүүний орчмын шархлаа байж болзошгүй.

(more…)

Гадна бэлэг эрхтэний орчмоор загатнах

Үтрээний мөөгөнцөр үүссэн болон жирэмсний даавартай холбоотой. Үүнээс үүдэн төрөх үед хүүхдийн ам гэмтэж болзошгүй.

(more…)

Шамбарам

Хүүхдийн толгой аарцагт бүрэн сууж даралт үзүүлснээс бүдүүн шулуун гэдсийг тэжээгч цусны судсыг дарж аарцаг орчмын эрхтэнүүдийн үйл ажиллагааг саатуулна. Мөн өтгөн хатах, архаг  ханиалгалт, хүнд юм өргөх үед хэвлийн дотоод даралт ихсэн шамбарам үүснэ.

(more…)

Нөсөөжилт

Жирэмсний даавар нь нөсөөжилтийг үүсгэгч меланоцит эсийг их хэмжээгээр боловсруулна. Мөн нарны хэт ягаан туяа нөлөөлнө.

(more…)

Аарцаг орчмын зовиур

Хүүхдийн толгой аарцаг орчмын  мэдрэлийн судсыг дарснаас өвдөлт өгнө Энэ нь жирэмсний сүүл үед илэрнэ.

(more…)

Хаван

Биед эргэлдэх нийт шингэний хэмжээ нэмэгдснээс гар хуруу, биеийн доод хэсгээр хавагнана. Томорсон умай цусны судсыг дарсанаас биеийн доод хэсгээс зүрхэнд очих цус саатна.

(more…)