Жирэмсний хүндрэлүүд

Хамар нармайн зовиур

Хамрын салст шингэрч гоожно. Энэ нь жирэмсний дааврын нөлөөгөөр хамрын цусан хангамж сайжирсантай холбоотой. өглөөгүүр хамар битүүрч хононо. Хүчтэй нийснээс цусны жижиг судас хагарч болзошгүй.

(more…)

Өвдөлттэй шээх

Жирэмсний дааврын нөлөөгөөр эхний саруудад булчингийн хүчдэл суларсан болон умай давсагийг дарснаас шээс ойр ойрхон хүрнэ. Улмаар умай томрох тусам давсагны багтаамж багасна.

(more…)

Загатнах

Загатнаа нь олонтаа тохиолдох агаад арьсны цусан хангамж ихэссэнтэй холбоотой. Жирэмсний хожуу саруудад энэ нь голдуу ихсэх ба хэрэв бүр хүндэрвэл элэг болон цөс зогсонгишил үүсгэх  аюултай.

(more…)

Шээс дусагнах

Томорсон умай давсагийг дарсанаас хэмжээг нь багасгасан, давсагны амсрын булчин суларсан зэргээс үүдэн шээс алдамхай болно.

(more…)

Цээж хорсох

Ходоодны дээд амсар суларснаас бага хэмжээний ходоодны хүчил улаан хоолой руу буцаж орно.

(more…)

Ходоодонд хий хурах

Агаарыг хий залгих юм уу зарим  төрлийн хүнс жишээ нь шарсан хоол, сонгино зэргийг идсэн нөхцөлд үүснэ. Жирэмсэн болоход ходоод гэдэсний үйл ажиллагаа удааширч хойрго болох ба шингээлт  муудна.

(more…)

Ухаан балартах

Сууж, хэвтэж байгаад босоход биеийн доод хэсэг, умайд цус хуримтлагдаж тархинд очих цус багассанаас гэнэт толгой эргэн ухаан балартдаг.

(more…)

Буйлнаас цус гарах

Жирэмсний даавруудын үйлчлэлээр буйл зөөлрөх ба бүх биеийн цусан хангамж ихэснэ. Буйл хөөж хавагнан, хоол хүнсний зүйл нүх сүвэнд нь орж нян үржих таатай боломжийг өгдөг байна.

(more…)

Нуруу ууцаар өвдөх

Прогестерон булчинг зөөллөж, сунгах ба аарцгийн шөрмөсөнд сайн нөлөөтэй. Гагцхүү буруу байрлалд байх нь ууц нурууг өвтгөнө.

(more…)

Өглөөний эмгэгшил

Жирэмсний даавар болох хорион гонадотропин гэдэг бодисын үйлчлэлээр өглөөний эмгэгшил үүснэ. Өглөөний эмгэгшлийн үед дотор муухайрах, огиудас бөөлжихс шинжүүд илэрнэ. Зарим эмэгтэйчүүдэд илрэхгүй байх нь бий.

(more…)