Жирэмсний хүндрэлүүд

Улаан бурхан

Жирэмснийхээ эхний 3 сард улаан бурханаар өвчлөх нь эрхтэн дутуу хөгжилтэй, дүлий, хараагүй, зүрхний эмгэгтэй хүүхэд төрөхөд нөлөө үзүүлэх шалтгаануудын нэг юм. Энэ үед хүүхдийн олонх  эрхтнүүд үүсч боловсорч эхэлж байдаг бөгөөд дээрх өвчнийг үүсгэгч нян нь энэ үйл явцыг саатуулж сарниана.

(more…)

Умайн хүзүү бүрэн хаагдахгүй байх

Хэвийн жирэмсэн үед умайн хүзүү хаалттай, хүүхэд үтрээгээр доошоо гарахааргүй хэвлий дотроо бойжих боломжтой байдаг.

(more…)

Зүрхний өвчин

Зүрхний өвчтэй эмэгтэйчүүд жирэмсэлж болохгүй гэж үздэг байсан үзэл бодол сүүлийн үед өөрчлөгдөөд байна.

(more…)

Цус алдах

Жирэмсэн үед үтрээнээс цус гарах нь нэн аюултай шинж.

(more…)

Өтгөн хатах

Өтгөн хаталт -ын шалтгаан нь хооллолттой холбоотой. Хоол хүнс чанарын хувьд боловсруулалт сайтай улам боловсронгуй болж байгаа ч гэдэсний ажиллагааг сайжруулж ходоодыг сулладаг ислэг бодис  нь багассанаас өтгөн хатдаг.

(more…)

Нойргүйдэл

Таны биеийн ерөнхий бодисын  солилцоо ихэссэнтэй холбоотой. Хүүхдийн бодисын солилцоо өдөр шөнийн хооронд онцын өөрчлөлтөнд ордоггүй. Иймээс шөнө таныг сэрээдэг. Түүнээс гадна  өвдөлттэй шээх, давсаг чивчрэх, хөлс асгарах зэрэг зовиураас болж шөнө нойргүй болдог.

(more…)

Шөрмөс татах

Шөрмөс татах эмгэг нь жирэмсний үед цөөнгүй тохиолдоно. Чухам яагаад шөрмөс татдаг шалтгаан тодорхойгүй боловч цусанд кальцийн хэмжээ багассанаас үүсдэг гэсэн таамаглал байдаг. Гол төлөв шөнийн цагаар хэл, тавхайн шөрмөс татна.

(more…)

Жирэмсний хүндрэлүүдээс өөрөө сэргийлэх боломжтой

Хөл хүнд эмэгтэйчүүд жирэмсний хүндрэлүүдээс өөрөө сэргийлэх боломжтой байдаг. Үүний тулд дараах зүйлсийг дагах хэрэгтэй, үүнд:

-жирэмсний хяналт -анд эрт буюу жирэмсний эхний 3 сарын дотор орж, цаашид эмчийн байнгын хяналтанд байх

-эмчээсээ жирэмсэн үеийн ажил, амралт, хоолны дэглэм, тохиолдож болох хүндрэлүүдиин тухай зөвлөгөө авч ягштал мөрдөх

(more…)

Таталт

Жирэмсний хожуу хордлогын хамгийн хүнд хэлбэр бөгөөд эхийн эндэгдлийн зонхилох шалтгааны нэг мөн. Цусны даралт ихсэлт, хаван, шээсэнд уураг илрэх шинжүүд өмнө нь илэрнэ. Таталт өгөх нь жирэмсний 20 долоо хоногоос хойш илрэх нь ноцтой хүндрэлийн нэг юм.

(more…)

Гар, хөл, нүүр, хэвлийгээр хавагнах, шээс хөөсөрч гарах

Жирэмсний 20 долоо хоногоос хойш таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй ч хяналтын эмчдээ энэ тухай заавал хэлээрэй.

(more…)