Амрах агшин

Нэрээ хэл

-За та нээрээ хэл дээ? -Гом-гом -мом-боо… -Чи ч одоо эрүү юм уу хаашаа юм бэ? -Би ч зүгээр л дээ. Аав маань ээрүү байсан юм. -Тэгээд, чи зүгээр юм бол нэрээ зүгээр хэлээч. -Уг нь ч тэгмээр л байна. Гэхдээ төрсний гэрчилгээ олгож байсан нийгмийн ажилтан нь аавын хуучин эхнэр нь байсан юм байхгүй юу.

(more…)

Эрчүүд ээ гэж…

Хэрэв эрчүүдэд сарын юм гэж ирдэг байсан бол цусны толботой өмд нь шивэртэй оймс шиг энгийн нэг үзэгдэл болж хувирах байсан нь гарцаагүй.

(more…)

Хоол

Нэг нөхөр найзындаа иржээ. Найзынх нь ээж нь хаалгаа онгойлгож байна гэнэ. -Найз чинь хоолоо идэж байна. Чи ч бас хоол идмээр байгаа биз дээ? -Тэгэлгүй яахав. -Тэгвэл гэртээ хариад хоолоо идэхгүй юугаа гөлийгөөд зогсоод байгаа юм бэ, яаваач.

(more…)

Томуу

Гомбоо гуай огт санамсаргүй байдлаар эдгэрсний дараанаас эхлэн тэдний гэрийнхэн томуу гэж өвчин бас байдаг юм байна гэдгийг мэдэж авчээ.

(more…)

Бодон

Сумын засаг дарга хүүхдээ загнаж байна гэнэ. -Чи нээрээ миний нэр төрийг ёстой баллаж байна аа. Өдөржин шөнөжин мотоцикл унаж давхиад л, сургуульд сурахгүй, багш нараа хална гэж дарамтлаж байгаад онц гараад, нүүр амаа ч аятайхан угаачихаж чадахгүй гахайн тоорой шиг царайлчихаад… Ингэхэд ноолийн ногоон тэг чинь чи ер нь тоорой гэж юу байдгийг мэдэх үү? -Даан ч дээ аав аа, мэдэлгүй яахав. Тоорой чинь бодон гахайн хүүхэд нь…

Анхаарлын бүс

Эхнэрүүд нөхөртөө “Чи ядаж 12-оос өмнө гэртээ гозойж байх ёстой шүү” гэж хэлдэг. Ингэхэд эрчүүд гол төлөв 12-оос өмнө, гэртээ гэдэг дээр нь голчлон анхаардаг бол эхнэрүүд нь “гозойх” гэдгийг нь илүү анхаарал татахаар хэлэхийг хичээж байдаг.

(more…)

Ахыгаа үзүүлэх гэсэн юм…

Нэг эр сэтгэцийн эмчтэй уулзаж байна гэнэ. Чихэндээ чанасан үхрийн мах цоолоод углачихсан, хүзүүндээ зангианы оронд эмэгтэй хүний шилэн трико ороогоод, малгайны оронд зурагтын антенн углачихсан байх юм гэнэ. Тэгсэн атлаа: -Эмч ээ, би танаас ахынхаа талаар зөвлөгөө авах гэсэн юм гэж байх юм гэнэ.

(more…)

Загвар өмсөгч

-Загвар өмсөгч ба интернэт хоёр юугаараа адилхан бэ? -Хэрэглэгч олонтай юм даа.

(more…)

Ном

-Ном бичдэг юм билүү? -Яах гэж? -Уншчих өөдтэй ном олдохгүй юм.

(more…)

Асуулга

Шинэ жилийн өмнө явуулсан асуулга. Асуулт нь: Та юун новш чирж яваа юм бэ? Хариулт нь дараах байдлаар хувиарлагджээ. -Аан, энэ үү? Гацуур мод байхгүй юу. 15% -Эхнэртээ бэлэг авсан юм аа. 25% -Нийслэл салаатанд орох юмнууд авсан юм. 56% -Аан, энэ үү? Энэ Гомбоо новш харин тасарчихаад, авч явах гэж үйлээ үзэж байна аа. 4%

(more…)