Амрах агшин

Чадуулсан нь

Абрам Сара хоёр гэрийнхээ цонхоор юм хараад зогсож байна гэнэ. Гэтэл Хаим гэрт орох гэж байгаа бололтой ирж явахыг нь харлаа.     Абрам нь Сараадаа хэлж байна гэнэ: -Одоо наад нэг юм харж байгаарай. Орж ирэнгүүтээ заавал нэг гуйна.     Хаим орж ирэв: -Абрам хөгшөөн, чи өнөөдөр өрөмөө хэрэглэх үү? -Хэрэглэлгүй яахав ээ, бүхэл өдөржин хэрэглэх болчихоод сууж байна. -Юу ашгүй юм бэ. Тэгвэл чи хөгшиндөө ганц өдөр загасныхаа…

Найдвартай нь дээр

Баян эрийн эхнэр нь нөхрөө эмнэлгээр дагуулж олон хоног явжээ. Эцэст нь эмч  хэлж байна гэнэ: -Танай нөхөр чинь цоо эрүүл юм байна. Хийсэн бүх шинжилгээ, рентген, эхо, томограф энэ тэр бүгд сайн гарч. -Гэхдээ эмч ээ, би нэг л санаа зовоод байх юм. Бүр найдвартай нь дээр гээд өнөөдөр задлан шинжилгээнд оруулчихаж болохгүй юу? Өмнө нь тийм их шинжилгээнд гар татаагүй юм чинь иймхэн юманд бол бүр ч гар татахгүй шүү…

Өөр өнцгөөс нь

-Эмч ээ тэгээд надад ямар ч найдвар алга  гэж үү дээ? -Өөдрөг байж, асуудлыг өөр өнцгөөс нь харж сур л даа. Танд гэж хэлэхэд наад өвчнийг чинь эмчилчихвэл би Нобелийн шагнал авах нь найдвартай юм байна. (more…)

Сурсан юм

Зурагтат олон жилийн турш монтажийн найруулагч хийсэн Балдан ах цомхотголд оржээ. Гэвч ухаан сийлж, хөөцөлдсөөр байгаад эмч болж орхив. Харамсалтай нь эмнэлэгт ажилд орсон хойноо сурсан зангаараа өвчтөнүүдийнхээ сул, сонирхолгүй зүйлүүдийг тайрч хаяад бөөн хэрэг мандуулжээ. (more…)

Эмчилгээ

Нас бие гүйцсэн залуу гэрээсээ гарахгүй өдөржин комьютер тоглоод, интернэтээр хэсээд их удаж гэнэ. Эцэг, эх нь санаа зовоод эмч дуудаж үзүүлэв. -Бүх юм ойлгомжтой, хүүг чинь эмчлэхээс өөр аргагүй болж. -Яаж, юугаар? -Архи, тамхи, хүүхэн гурваар… (more…)

Эмчийн заавар

Эмч нь өвчтөнөөсөө асууж байна гэнэ: -Та гэртээ хариад миний зааврыг биелүүлсэн биз дээ? -Тэгэлгүй яахав биелүүлсэн эмчээ. Танай эхнэрийн чинь дүү өнөөдөр өглөөнөөс эхлээд ерөнхий инженер болсон. (more…)

Хайран ажил

Захирал нь ажилтнаа дуудаад хэлж байна гэнэ: -За танд туулгах хоёр мэдээ байна. Нэг нь их сайн нөгөөх нь муу. Сайн нь гэвэл таны цалинг хоёр дахин нэмлээ. Харин муу нь гэвэл таныг ажлаас чинь халлаа. Ингээд өөрийгөө өндөр цалинтай ажлаас халагдсан азгүй эр гээд зэмлээд явж бай, мэдэв үү?

(more…)

Их хотын секс

Нэг эр томилолтонд яваад хугацаанаасаа өмнө эргээд иртэл эхнэрийнх нь нууц амраг томилолтоор яваад өгчихсөн, эхнэр нь ч өөрөө томилолтоор яваад өгчихсөн байв. Нөхрийнх нь хугацаанаасаа эрт эргэж ирдгийн учир нь гэвэл өөрөө нууц амрагийндаа хэд хонох гэсэн юм байжээ. Гэтэл нууц амраг нь гэртээ байдаггүй, нөхөр нь томилолтоосоо эрт иргэж ирсэн нууц амраг хүүхэнтэйгээ байж байх нь тэр. Их хотын секс…