Амрах агшин

Сонирхол

-Эмч ээ, би амьдрах болов уу? -Наадах чинь надад ч гэсэн сонирхолтой л байна.

(more…)

Бурхан чөтгөр хоёр

Нэг хүн анх удаагаа онгоцоор нисч байна гэнэ. Өндөр 10 мянган метр. Хөөрхий амьтан айж чичрээд, толгой нь эргээд, дотор нь муухайраад баларч байна гэнэ. Тэгтэл мөрөн дээр гэнэт жижигхэн бурхан, чөтгөр хоёр гараад ирэв. Бурхан нь: -Яасан хөө, айж байна уу? -Зүрх амаар нь гарах нь ээ. -Буцаад газар дээр буухыг хүсч байна. -Хүсэхийн ихээр хүсч байна. Бурхан чөтгөр рүүгээ харснаа: -Чи сонсов уу, очоод онгоцны хоёр хөдөлгүүрийг…

Х файл

-Малдер би маш их айгаад байна. Миний биен дотор ямар нэгэн харийн биет орчихоод хөдлөөд байна. -Бүү ай, Скалли минь. Тэр чинь миний юм байхгүй юу.

(more…)

Шинэ үе

Амьтны хүрээлэн. Ингэ, ботго хоёр ярилцаж байна гэнэ. -Ээж ээ, бид яагаад ийм өргөн тавхайтай байгаа юм бэ. -Яахав дээ, тэмээ биднийг элсэн дээгүүр явахад шигдүүлэхгүй гэж л тэр. -Тэгвэл яагаад ийм хоёр бөхтэй байгаа юм бэ? -Яахав дээ, халуун цөлд ус олдохгүй үед энэ хоёр бөхөнд хуримтлагдсан ус л биднийг авардаг юм шүү дээ. -Шаал балай юм? -Юу? -Юу юу гэж амьтны хүрээлээнд бүх насаа өнгөрөөхийн хооронд ийм…

Нэмэр алга

-Эхнэр нь нууц амрагуудаа ээлж дараалан авчирч орон доогуурх хөндийгөөс эхлээд хувцасны шүүгээ, хөргөгчний хөлдөөгч хүртэл хаа сайгүй нууж үзсэн боловч нөхөр нь томилолтоос ер эргэж ирсэнгүй. (more…)

Амьд пяав

-Амьд пяав гэж ямар пяав байдаг юм бэ? -Хүний биед орсныхоо дараа өөрийн гэсэн тусдаа амьдралаар амьдардаг пяав байдаг юм . -Тэр нь тэгээд яана гэсэн үг вэ? -Гэдсэн дотуур дээш доошоо гүйж, исэлдээд л, хэдийд ямар нүхээр яаж гарахаа өөрийн дураар шийддэг байхгүй юу…

(more…)

Төөрөг

Үзмэрч: -Чи тун удахгүй нөхөртэй болох юм байна даа. -Үгүй байхаа. Балдан болохоор суухгүй гээд байгаа ш д. -Би лав энд хоёр зураас тодорсныг харж байна. Тэгэхээр тэр Балдан чинь хаа зайлахав дээ.

(more…)

Халуун дарах шилдэг арга

Халуун дарах хамгийн шилдэг аргын товч тайлбар: Гэдсэн дээрээ нэг ширхэг аспирин, эсвэл парацетамол тавиад бүрэн задарч арьсанд шингэх хүртэл өөр нэг гэдсээр үрнэ. (more…)

Зөв газар

Нэг хүн сэтгэцийн эмчийн өрөөнд орж ирэнгүүтээ янжуур гаргаж ирээд хамар руугаа хоёр гурваар нь чихэж эхлэв. Үүний харсан сэтгэцийн эмч: – Өө, хөөрхий та ч зөв газраа ч олоод орсон байх шив дээ гэж хэлсэнд нөгөө хүн хариуд нь: -Тийм үү, ашгүй дээ, гал олдохгүй яая даа гэж явсан юм гэх нь тэр.

(more…)

Суулт

Бацаан байхдаа өөрийн гурван дугуйт авахуулж байгаад унаад явна даа гэж боддог байлаа. Арай том болоод өөрийн гэсэн дугуйтай болж байгаад найз охиноо суулгаад унаад явна даа гэж боддог байлаа. Бүр том болж байгаад өөрийн гэсэн машинтай болчихоод салхи татуулан унаж, өөрийн гэсэн байртай болоод жаргаж сууна гэж боддог байлаа. Бүр томорсон хойноо өөрийн гэсэн том компанитай болоод оффистоо лаглаан сууна гэж боддог байлаа. Бүр илүү томорсон хойноо өөрийн…