Амрах агшин

Мал эмнэлэг

“Сайн санаат Ай Ёо эмч” нэртэй мал эмнэлгийн сурталчилгааны хуудаснаас: “Манай эмнэлэг нь зөнөсөн нохой муур зэрэг гэрийн тэжээмэл амьтныг өвтгөлгүйгээр үүрд нойрсуулах, чандарлах, оршуулах үйл ажиллагааг үзүүлэхээс гадна засах, чих сүүл огтлох, хумс тайрах үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ”. “Сайн санаат Ай Ёо эмч” эмнэлэг нь ийм үйлчилгээ үзүүлж байгаа юм чинь “Хорон санаат Ай Ёо эмч” эмнэлэг гэж байдаг бол ямаршуу үйлчилгээ үзүүлэх байсан бол?

Цус сорогчийн хадам

Цус сорогч эр эмийн санд орж ирж байна гэнэ. -Надад мөнгөний агуулга өндөртэй рашаан, сармисны ханд хэрэгтэй байна. Хадам эх ханиад хүрэх гээд байна гэнэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас.

(more…)

ДОХ

Нэг залуу ДОХ-ын шинжилгээ өгөхтэйгээ зэрэгцэн ажил орохоор танилцуулгаа нэг компанид явуулсан байжээ. Хэсэг хугацааны дараа шууданч хаалгыг нь цохиж байна гэнэ. -Танд дуулгаах нэг сайн, нэг муу мэдээ байна. Хаанаас нь эхлэх вэ? Сайнаас нь эхэл. -Таны танилцуулгаа явуулсан компани нь ДОХ-той хүмүүсийг ажилд авна гэсэн хариу ирүүлсэн байна.

(more…)

Хордлого

Эмнэлэг. Морг. Задлангийн эмч дадлагын оюутнуудыг дагуулан явж байна гэнэ. -За энэ хэсэгт зөвхөн автын ослоор өөд болсон хүмүүс хэвтэж байгаа. Жишээлэхэд, энэ махан таташ шиг болсон нөхөр болохоор бенцтэйгээр цагт 250 км хурдлаж байгаад Камазын араас яваад орчихсон. Харин энэ толгой нь гамбир болсон нөхөр бол микрийн жолооч. Хоншоороо чихэж дайрах гэж байгаад Троллейбус Камаз хоёрын дунд хавчуулагдсан юм… -Тэгвэл энэ бараг зөв зүгээр шахуу хүн энд юу…

Ах дүү хоёр

Ай ёо эмчийг Ай чад гэдэг нэртэй задлангийн эмч ахтай байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм. (more…)

Сайн мэдээ

Нүдний эмч залуу өвчтөндөө хэлж байна гэнэ. -Танд дуулгах нэг муу, нэг сайн мэдээ байна даа. -Сайнаас эхэл дээ эмч ээ. -Тэгвэл та тун удахгүй нүдний шилгүйгээр юм уншдаг болно. -Ээ, бурхан минь. Эмч минь тэгвэл ёстой гайхамшигтай. Би ч нүдний шилтэй мөртлөө л бараг юу ч хардаггүй шахуу хүн шүү дээ. -Тэгээд яагаав. Хуруугаараа уншдаг болохгүй юу. Хуруугаараа…

(more…)

Муу ёр

Хоёр фермер эр ярилцаж сууна гэнэ. -Ээ хөөрхий энэ сайхан бороо ахиад хоёр гурав хоног орчихвол ч газарт булсан бараг бүх юм шахуу амилаад босоод ирнэ дээ. -Түй түй. Муу ёр. Битгий хүн айлгаад байгаач. Тэр дээр байгаа оршуулгын газар хоёр эхнэр, гурав хадам маань оршуулагдсан байгаа…

(more…)

Тосоод авчихлаа

Хагалгааны өрөө. Эмч нарын дуу хадна. -Бушуулаарай. Бид түүний алдлаа шүү. Бушуулаарай. Алдлаа шүү. Ээ, чааваас алдчихлаа. Энэ үед дээрээс нүргэлтэн цуурайтсан дуу гарав: -Зүгээрээ, би тосоод авчихлаа.

(more…)

Алдаа

Дүүргийн эмнэлэг. Эмчийн өрөө. -Таны рентген зургийг үзэж байгааг үнэхээр аймшигтай алдаа олж илрүүлсэн гэдгээ хэлэх хэрэгтэй байх… -Яасан бэ эмч ээ? Би хорт хавдартай болчихож уу? -Тэрнээс ч долоон дор юм. Үүний дараа өвчтөн ухаан алдан уналаа. -….Та чинь манай эмнэлэгт харьяалагддаггүй юм байна ш дээ.

(more…)

Зав нь үгүй ажил

-Зонтик үйлдвэрлдэгчид нь тасралтгүй бороо ороосой гэж залбирдаг. -Сандаль үйлдвэрлэгчид нь бороогүй, халуун зун болоосой гэж залбирдаг. -Шар айраг үйлдвэрлэгчид нь аагим халуун зун болоосой гэж залбирдаг. -Харин архи үйлдвэрлэгчид л залбирах зав гэж даанч байхгүй ажиллах юм даа. Жинхэнэ зав нь үгүй ажилтай улс даа.

(more…)