Амрах агшин

Үнэнч эмэгтэй

-Ингэхэд ямар хүүхнүүд хамгийн үнэнч байдаг юм бол? Шаргал үстэй нь үү, эсвэл хар үстэй нь үү? -Буурал үстэй нь.

(more…)

Наалдац

-Өчигдөр бассейнд сэлж байсан чинь нэг балай юм хүрч ирээд наалдчихаад баларлаа ш дээ. Өглөө арай гэж байж л гэрээсээ хөөж явууллаа. (more…)

Зар

Үрийн шингэн зарна. Та зөвхөн утасд. Бид өөрийн биеэр хагас цагийн дотор түргэн шуурхай найдвартай хүргэж өгнө. (more…)

Реалити шоу

Зурагтын шинэ реалити шоуны сурталчилгаа: Балдан хүний их эмч болоод гурван сар болж байна. Харин Бат хүнд өвчинтэй тэмцсээр хорин жил болж байгаа. Эцсийн бүлэгт энэ хоёрын хэн нь дийлэх бол? Хашир суусан туршлагатай Балдан уу, эсвэл залуу халуун яваа Балдан уу? Олон жилийн зовлон шаналлаар олж авсан туршлага ялах уу, эсвэл дипломоос өөр зүйлгүй залуу нас ялах уу? Манай сувгаар онц сонирхолтой реалити шоу тун удахгүй гарах гэж…

Яагаад?

Далай тэнгист живж явахад нь дельфин таарч амийг нь аварсан хүмүүс дандаа яагаад дельфин тэднийг эрэг рүү түлхээд байсан гэж үгссэн юм шиг ярьдгийг нь мэдэх үү? Яагаад гэвэл дельфинд эрэгээс өөр тийш түлхэгдсэн бусад хүмүүс нь бүгд живээд үхчихсэн байхгүй юу.

(more…)

Андуурсан нь

Хөөрхий мэлхий хавар нисэн ирсэн өрөв тас шувуу өөрт нь жижигхэн хөөрхөн мэлхийнүүд авчирлаа гэж үгүй мөн муухай андуурав аа. (more…)

Тэнэг Иван

Үлгэрт гардагчлан ах дүү гурав эхнэрээ сонгохоор хээр талд гараад харсан зүгтээ сум тавьжээ. Гэтэл тэнэг Иван тэнэгтээ гар буутай ирчихсэн юм байж. Тэгээд дараа нь намгаар нэг нялагдан цацагдсан улаан махнаас өөр зүйл үлдээгээгүй ямар ч гээчийн амьтан эхнэр нь болох ёстой байсныг ойлгох гэж хэд өдөр суужээ. (more…)

Унтаад

Хоёр эмээ буудал дээр автобус хүлээн сууж байна гэнэ. Гэтэл автобус нь ирэлгүй нэлээд уджээ. Хэсэг хугацааны дараа нэг эмээ нь нөгөөдөө хэлж байна гэнэ: -Энэ автобус ирэхгүй яачаваа. Бүр хүлээсээр байтал бөгс минь хүртэл унтаад өгөх юм байна л дөө. -Харин тийм байх. Бөгс чинь унтахаараа айхтар хурхирдаг юм билээ. Сэрэхээр нь хэлээрэй цаадхандаа хөө.

(more…)

Дэлгэцний зураг

Саак машин салхи татуулан давхина. Хурд нь 150. Машины компьютерийнх нь дэлгэцэн дээр бичиг гарч байна гэнэ. “Чанх урд 12 метрийн цаана саак хүүхэн зам дээр гэнэт гарч ирлээ. Хүүхнийг wallpaper болгон хадгалахыг хүсвэл хурдаа 200 хүргээрэй” (more…)

Төрсөн өдөр

Жаалхүү шинэ жилээр “Үүнээс хойш миний төрсөн өдөр өдөр болгон болж байгаасай” Сантаад хандан хүслээ хэлээд унтжээ. Хөөрхий жаалхүү хоёрхон сарын дараа хөгшрөөд үхнэ гэж яахан санах билээ дээ. (more…)