Хатаасан алимын зутан

 Угааж цэвэрлэсэн хатаасан алимыг тагтай саванд хийж дээр нь халуун ус нэмж 2 цаг орчим таглаатай нь байлгаж хөөлгөнө. Дараа нь 20-30 минут зөөлөн галаар буцалгаж үрж няцлана. Бусад арга ажиллагаа нь шинэ жимсний зутан хийтэй адил.

Read moreХатаасан алимын зутан

Шинэ жимс жимсгэний зутан

Жимсээ цэвэрлэж ялгаад угаана. Дараа нь жимсийг няцалж шүүсийг ялгаж авна. Няцлаад гарсан жимсний шаарыг саванд хийж дээрээс нь халуун ус (20 гр шаазанд 100-150 мл усаар бодож) хийж зөөлөн галаар 10-15 минут буцалгаад шүүсийг нь шүүж тунгаана.

Read moreШинэ жимс жимсгэний зутан

Алимны нухаш

Алимаа сайтар угааж үрийг аваад 10-15 минут жигнэнэ. Жигнэсэн алимаа тагтай нь хөргөж, хальсыг цэвэрлээд сайтар нухаж элсэн чихрээр амталж бэлэн болгоно. 6 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 20-30 гр-аар өгнө.

Read moreАлимны нухаш

Луувангийн шүүс

Лууванг ширүүн үстэй сойзоор үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж, дахин буцалгасан усаар угаагаад үрэгчээр үрж, шүүсийг нь 2 давхар самбайгаар шүүж шахаж авна. Шүүсийг тагтай шил саванд хийж таглаад шилтэй нь халуун устай саванд хийж 5-10 минут хийж буцалгана.

Read moreЛуувангийн шүүс

Алимны шүүс

Сайн чанарын алимыг ялган авч буцалсан усаар угаагаад хальсалж ариутгасан үрүүрээр үрж шүүсийг 2 давхар марлиар шүүж шахаж авна. Шахаж авсан шүүсийг тагтай шилэн саванд хийж шилэн савтай нь халуун устай саванд хийж 5-10 минут буцалгаж ариутгана.

Read moreАлимны шүүс

Уушгины бөөрөнцөг

Уушгийг судас, шөрмөснөөс нь салгаж, жижиг шүүртэй машинаар машиндана. Машиндсан уушгинд төмсний гурил, өндөг нэмж сонгиноор амталж холино. Холисон шанзыг жижиг жижгээр таслан авч, бөөрөнхий хэлбэрт оруулж, талхны нунтаг хатаамжинд өнхрүүлж тослосон хайруулын тавганд буюу шарах шүүгээнд болтол нь шарна.

Read moreУушгины бөөрөнцөг

Элэгний шөл

Шинэ элгийг сайтар угааж машиндаад сүүнд дэвтээсэн талхтай хольж базаад өндөгний шар, цөцгийн тосоо хийж сайтар холиод тунгалаг шөлөнд хийж 5-6 минут буцалгаж бэлэн болгоно. Хүүхдэд 8-9 сартайгаас 7-14 хоногт 1 удаа өгнө.

Read moreЭлэгний шөл

Элэгний котлет

Бод ба бог малын элгийг цэвэрлэж угаасны дараа 2-3 минут чанана. Чанаж хөргөсөн элгийг жижиглэн хэрчиж дэвтээсэн талхны хамт машиндана. Машиндсан элгийг давс, сонгиноор амталж холино.

Read moreЭлэгний котлет

Загасны махан нухаш

Загасны махыг яснаас салгаж (ясыг сайтар түүж авна) дэвтээсэн талхтай (урьдчилан талхан дээрээ сүүгээ хийж дэвтээ) хольж машиндаж шанз бэлдэнэ. Бэлтгэсэн шанзан дээр зөөлрүүлсэн цөцгийн тос өндөгний шар уураг зэргийг нэмээд нухна.

Read moreЗагасны махан нухаш