Элэгний нухаш

Элгийг хавтгай хэрчиж, нимгэн нарийн хэрчсэн сонгино, луувангийн хамт цөцгийн тосонд шарна. Дараа нь махны машинаар бүгдийг нь машиндаж дээр нь давс, сүү, цөцгийн тос нэмж сайтар жигдэртэл нь нухаж бага зэрэг халаана.

Read moreЭлэгний нухаш

Махны нухаш

Махыг багахан усанд хийж болтол нь чанана. Болсон махаа 3-4 удаа машиндаад, гурилаа сүүгээр зуурч хутгаж буцалгаад махны таташтай хольж, цөцгийн тос, давс хийж сайтар хольж хутгаад шаазан аяганд хийж аягатай нь бүлээн усан дор тавьж 3-5 минут жигнэж ариутган бэлэн болгоно.

Read moreМахны нухаш

Махны шөлөнд хийсэн төмсний зутан

Төмсөө хүйтэн усаар шороог угаагаад хальсыг арилгаж дахин угаагаад шөлөнд чанана.чанасан төмсөө халуунаар нь сайтар нухаж шөлөнд бага багаар хийж, зориулалтын буюу модон хутгуураар сайтар цохиж хутгана.дээрээс нь халуун сүүнд найруулсан өндөгний шарыг нэмж бэлэн болгоно.

Read moreМахны шөлөнд хийсэн төмсний зутан

Бантан

Хальс, өөхгүй зөөлөн ширхэгтэй мах сонгон авч жижиг хярж хөшиглөх буюу 2-3 дахин машиндана. Эсвэл хөлдүү махыг үрүүрт үрж бэлтгэнэ. Лууванг арилгаж угаагаад үрүүрээр үрж жижиглэнэ. Мах, луувангаа халуун шөл буюу усанд хийж 3-4 минут буцалгана.

Read moreБантан

Төмсний нухаш

Сайн чанарын төмсийг ялган авч хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг нимгэн цэвэрлэж дахин угааж усанд 20-25 минутын турш болтол нь чанана. Чанасан төмсөө халуунаар нь машиндаж эсвэл нухуураар нухаж нэгэн жигд болгоно.

Read moreТөмсний нухаш

Луувантай ээдэм

Сайн чанарын лууванг ялган авч бүлээн усаар сайн угааж нимгэн хальслаад дахин угааж 25-30 минутын турш тагтай саванд болтол нь чанана. Болсон луувангаа машиндах буюу модон нухуураар сайтар нухна.

Read moreЛуувантай ээдэм

Ээдэм жимсний холимог

Ээдмээ сайтар нухаж гурил, элсэн чихэр, өндөгтэй холино. Хуурай жимсээ угааж, дэвтээж бага зэргийн усанд хийж чанаад жижиглэн хэрчиж татна. Нухсан ээдмийг хэсэглэн хувааж хавтгайлаад голд нь татсан жимсээ хийж, бөөрөнхийлж гурилд өнхрүүлж шарна.

Read moreЭэдэм жимсний холимог

Бяслаг хатаамжийн дэвтээмэл

Жорын дагуу хэмжиж авсан цөцгий, ээдэм, элсэн чихэр, хатаамж зэргийг халуун устай, тагтай саванд хийж 15-20 минут дэвтээнэ. Дараа нь бүх зүйлийг жигдэртэл модон нухуураар нухаж хутгах буюу холигчоор жигдэртэл нь хольж өтгөвтөр агшаамал маягийн болгоно.

Read moreБяслаг хатаамжийн дэвтээмэл

Ээдэм гаргаж авах

Сүүг хөөрүүлэн самарч хөргөөд өрмийг нь хамж авна. Өрмийг нь хамсан сүүгээ халааж дээр нь исгэсэн тараг хийж буцалгахад сүү ээднэ. Бүрэн ээдсэн эсэхийг шалгахдаа халбагаар ээдсэн хэсгийн нэг талаас сөхөхөд ээдэм нь дээрээ үелэн тогтож шар сүү нь доороо тунасан байна.

Read moreЭэдэм гаргаж авах