Ногооны зутан

Ногоогоо сайтар угааж цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Нухсан ногоог ясны буюу махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд гурилыг шарах шүүгээ буюу хайруулын тавганд хуурна.

Read moreНогооны зутан

Цагаан будааны зутан

Цэвэрлэсэн цагаан будаагаа сайтар угааж болтол нь чанана. Дараа нь жигдэртэл нь нухаж давс, элсэн чихэр, цөцгийн тосоор амтлан сүүгээр шингэлж буцалгана. Буцалгах явцдаа гурилаа цацаж хийж дахин буцалгаж болгоно. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.

Read moreЦагаан будааны зутан

Сүүтэй төмсний зутан

Төмсөө угааж хальслаад дахин угаана. Тэгээд давстай халуун усанд бүтнээр нь хийж болтол нь чанана. Болсон төмсийг халуунаар нь нухаад тусгай саванд хийж, өндөг (өндгөө тусад нь түүхийгээр сайтар хутгаад хоолны халбагаар 1 авна), давс, цөцгийн тос эсвэл ургамлын тосыг нэмж, сүүгээр шингэлэн найруулна.

Read moreСүүтэй төмсний зутан

Ээдэмтэй сүүн зутан

Гурилаа тосгүй хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь хуурч дээр нь хайлуулсан цөцгийн тос эсвэл ургамлын тосоо хийж бөөнгүй болтол нь сайтар хутгаад буцалгасан халуун сүү, халуун усыг хийж 3 минутын турш хутгаж буцалгана.

Read moreЭэдэмтэй сүүн зутан

Хүүхдийн будааны агшаамал

Буцлаж байгаа усанд жорын дагуу хэмжиж авсан хүүхдийн будааг тасралтгүй хутган хийж 15-20 минут чанана. Дараа нь сүү, цөцгийн тос, элсэн чихэр хийж дахин 5 минут буцалгаж гүйцэд болгоно. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.

Read moreХүүхдийн будааны агшаамал