Өсвөр насны холимог шүд

 Хүүхдэд 6 наснаас эхлэн сүүн шүднүүдийн ард байнгын том араа шүд ургаж эхэлдэг байна. Энэ үед сүүн шүднүүд үүдэн шүд , хажуугийн үүдэн шүд , араа шүд , соёо гэсэн дарааллаар унаж, байнгын үүдэн шүд , хажуугийн үүдэн шүд , бага араа , соёо , 7-р том араа шүд / энэ нь хамгийн эхэнд ургадаг 6-р том араа шүдний ард ургана/ гэсэн дарааллаар ургаж бүх сүүн шүд байнгын шүдээр солигддог.

Read moreӨсвөр насны холимог шүд

Сүүн шүд

Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдэг байна.Хамгийн анхны сүүн шүд буюу цахиур 4-6 сартай хүүхдэд цухуйгаад 2.5 – 3 настайд ургаж гүйцдэг. Ингээд хүүхэд дээрээ 10 , доороо 10 сүүн шүдтэй болно. 5 – 7 настайд байнгын шүд ургаж эхлээд 12 – 13 настайд ургаж дуусна. Ингээд 28 шүдтэй болсон байна.

Read moreСүүн шүд

Урьдчилан сэргийлэх тарилга

Хүүхэд эрүүл бойжих нэг үндэс нь урьдчилан сэргийлэх тарилга-вакцинуудыг товлосон хугацаанд нь хийлгэх явдал бөгөөд эцэг эхчүүд хүүхэддээ хэзээ, ямар вакцин хийлгэх ёстойг сайн мэдэж тухай бүр таслахгүй хийлгэхийг чармайх хэрэгтэй.

Read moreУрьдчилан сэргийлэх тарилга

Агаарын хэрэгцээ

Хүүхдийн өсөлт хөгжилтөнд цэвэр агаар нэн шаардлагатай байдаг. Дулааны улиралд хүүхэд төрснөөс хойш 5-7 хоногийн дараа гадаа гаргаж 10-15 минутаас 2-3 цаг хүртэл хооронд нь завсарлагатайгаар агаарт байлгана.

Read moreАгаарын хэрэгцээ

Хүүхдийг усанд оруулах

Хүүхдийн усанд ордог сав, сойз, алчуур, саван бүгд тусдаа байна. Хүүхдийн хувцсыг нийтийн саванд угаахгүй. Тусад нь өөрийнх нь түмпэнд угаана. Хүүхдийг өдөр бүр угаагаад байвал уснаас айхгүй, эвгүйцэхгүй болдог. Хүүхдийн арьсыг өдөр бүр угаадаг бол нурах гэдэг аюул тулгардаггүй.

Read moreХүүхдийг усанд оруулах

Хамар цэвэрлэх

Хүүхдийн хамар амьсгалахад чөлөөтэй, битүүгүй байх ёстой. Хамрыг цэвэрлэхдээ хөвөнг зулын гол шиг имэрч ороогоод түүнийгээ буцалсан ус буюу борын хүчлийн уусмалд норгож, болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус салсыг цэвэрлэнэ.

Read moreХамар цэвэрлэх

Хүүхдийн асаргаа

Хүүхэд эрүүл бойжих бас нэг нөхцөл нь төрсөн цагаас нь түүнийг зөв асрах явдал. Хүүхдийг хөхөөрөө зөв хооллохоос гадна түүний бие махбодын онцлогт халуун, хүйтэн, чийглэг зэрэг бичил орчны нөхцөл болон хувцаслалтыг тохируулж бусад чухал асаргааг зөв хийх нэн чухал.

Read moreХүүхдийн асаргаа