Хүүхэд

Урьдчилан сэргийлэх тарилга

Хүүхэд эрүүл бойжих нэг үндэс нь урьдчилан сэргийлэх тарилга-вакцинуудыг товлосон хугацаанд нь хийлгэх явдал бөгөөд эцэг эхчүүд хүүхэддээ хэзээ, ямар вакцин хийлгэх ёстойг сайн мэдэж тухай бүр таслахгүй хийлгэхийг чармайх хэрэгтэй.

(more…)

Агаарын хэрэгцээ

Хүүхдийн өсөлт хөгжилтөнд цэвэр агаар нэн шаардлагатай байдаг. Дулааны улиралд хүүхэд төрснөөс хойш 5-7 хоногийн дараа гадаа гаргаж 10-15 минутаас 2-3 цаг хүртэл хооронд нь завсарлагатайгаар агаарт байлгана.

(more…)

Хүүхдийг усанд оруулах

Хүүхдийн усанд ордог сав, сойз, алчуур, саван бүгд тусдаа байна. Хүүхдийн хувцсыг нийтийн саванд угаахгүй. Тусад нь өөрийнх нь түмпэнд угаана. Хүүхдийг өдөр бүр угаагаад байвал уснаас айхгүй, эвгүйцэхгүй болдог. Хүүхдийн арьсыг өдөр бүр угаадаг бол нурах гэдэг аюул тулгардаггүй.

(more…)

Арьсыг цэвэр байлгах

Арьс хамгаалах эрхтэнээс гадна амьсгалах эрхтэн учраас түүнийг байнга цэвэр байлгавал зохино.

(more…)

Tagged with:   

Ам цэвэрлэх

Эрүүл хүүхдийн амны салстыг арчихгүй, харин хэл завьжаар нь цайвар өнгөр тогтсон бол 2%-ийн содын уусмалаар арчина. Мөн зөгийн балтай усаар арчиж болно.

(more…)

Tagged with:     

Нүд цэвэрлэх

Борын хүчлийн 2%-ийн уусмалд норгосон хөвөн бөмбөлөгөөр өглөө бүр нүдийг гадна булангаас нь дотор булан руу чиглүүлж арчина.

(more…)

Хамар цэвэрлэх

Хүүхдийн хамар амьсгалахад чөлөөтэй, битүүгүй байх ёстой. Хамрыг цэвэрлэхдээ хөвөнг зулын гол шиг имэрч ороогоод түүнийгээ буцалсан ус буюу борын хүчлийн уусмалд норгож, болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус салсыг цэвэрлэнэ.

(more…)

Хүүхдийн асаргаа

Хүүхэд эрүүл бойжих бас нэг нөхцөл нь төрсөн цагаас нь түүнийг зөв асрах явдал. Хүүхдийг хөхөөрөө зөв хооллохоос гадна түүний бие махбодын онцлогт халуун, хүйтэн, чийглэг зэрэг бичил орчны нөхцөл болон хувцаслалтыг тохируулж бусад чухал асаргааг зөв хийх нэн чухал.

(more…)

12 сараас 2 нас хүртэлх хүүхдийн хоол

Боломжтой бол хүүхдийг 2 нас хүртэл нь хөхнөөс гаргах хэрэггүй. Хүүхэд ойноосоо өнгөрсөн ч гэсэн хүссэн үед нь хөхүүлж бай.

Тохирох хоолыг тухай бүр шинээр бэлтгэж өгнө. Нэг удаагийн хоолны хэмжээ аяга илүү буюу 250-300 мл орчим байна.

(more…)

Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулах

Хүүхдийг 6 сартай үеэс нь нэмэгдэл хоолонд дасган оруулж эхлэх боловч хөхний сүү үндсэн хоол хэвээрээ байна.

(more…)