Эрүүл хүүхэд

Хүүхэд эрүүл саруул, энх тунх байх нь юутай ч зүйрлэшгүй аз жаргал өгдөг. Гэвч хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицох явцад хүүхдүүд багагүй бэртэл гэмтэл авч байдаг.

Read more

Хүүхдийн хэл ярианы согог

Хэл ярианы согог гэсэн ойлголт нь хүний хэл яриа үүссэн цагаас бий болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Энэ үзэгдэл нь хүүхэд ба насанд хүрэгчдийн дунд нэлээд тархсан байдаг. Хүн олны өмнө үг хэлж, бодол санаагаа илэрхийлэх нь ямар  нийгмийн үед чухал болохоор уран яруу, зөв, хэл яриаг сурах шаардлага гарч байсан зүйн хэрэг.

Read more

Хүүхдийг хөхөөр хооллох

Давуу тал

Хөхний сүү нь хүүхдэд шаардлагатай бүх тэжээлийн бодисыг нярайн хоол боловсруулах системийн онцлогт тохирсон найрлагатайгаар агуулж байдаг . Мөн хөхний сүү нь хүүхдийн дархлалын системийг бүрэлдэн тогтох хүртэл нь элдэв өвчнөөс, тэдгээрийн дотор харшлаас хамгаалдаг бодисыг агуулдаг юм.

Read more

Хүүхдийн тоглоом

Тоглоом нь хүүхдийг зугаацуулах, сэтгэхүйг нь хөгжүүлэх гэсэн хоёр үүргийг давхар биелүүлж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн тоглож эхэлнэ. Нэг сар хүртэлх хүүхдийн хүслэн болсон “тоглоом” нь ээжийн гар юм. Нэг сараас хойш шаржигнасан тод өнгөтэй унжлага, зүүлтүүд хэлбэртэй тоглоом нь илүү тохиромжтой гэж үздэг.

Read more

Анхаарууштай шинж тэмдэг

Хүүхэд хэт бага, эсвэл их идэх, нойрондоо таруу уцаарлангуй болох зэргээр таагүй шинж тэмдэг илрэх нь эцэг, эхчүүдийг санааг багагүй зовоодогч заримдаа анхаарахгүй байх нь бий.Гэтэл хүүхдийн биеийн байдал, зан аашных нь өөрчлөлт нь ямар нэгэн өвчин тусах магадлал, эсвэл тухайн өвчний явц зэргийн талаар маш их зүйлийг өгүүлж байдаг юм.

Read more

Хүүхдийн хувцас, хэрэглэл

Хөл хүнд болсон эмэгтэйчүүд төрөхөөсөө өмнө хүүхэддээ ямар хувцас, хэрэглэл авч өгөх тухай бодож эхэлдэг.  Энэ нь олон зүйлийн бодолцсон, хариуцлагатай зүйл тул эртнээс бодож эхэллээ гээд буруудах зүйл гарахгүй биз.

Read more

Цэцэрлэгт орох нас

Хүүхэд өсч том болохыг дагалдан гарч ирдэг нэг асуудал нь цэцэрлэгтэй холбоотой байдаг. Зундаа өвөө, эмээгийн тусламжтайгаар зусланд “аргалаад” байх боломжтой ч харин намар их ажлын үе эхлэхээр гэрийн асрагч, эсвэл хүүхдийн цэцэрлэг хоёрын нэгийг нь сонгохоос өөр аргагүй болдог.

Read more

Хүүхдийн нойр

0-3 сар

0-3 сартай нярай хүүхэд эхний хэдэн долоо хоногтоо өдөрт 17-18 цаг унтдаг бол гурван сартайдаа хоногт 15 цаг унтдаг. Нярай хүүхэд нь өдөр шөнө гэж ялгалгүйгээр дараалан 3-4 цагаас илүү унтдаггүй. Тэгэхээр эцэг, эхчүүд ч олон цаг дараалан унтаж чадахгүй болно гэсэн үг.

Read more