Найрлага:
- Арвайн соёолжийн ханд
- Чацарганы шүүс
- Нохойн хошууны ханд
- Луувангийн шүүс
Аливаа бие махбодын амьдралын хэвийн үйл ажиллагаанд үнэмлэхүй чухал үүрэгтэй, нарийн нийлмэл нэгдлүүдийн бүтцэнд оролцдог буюу шууд зохицуулалт, хурдасгуурын үүрэг гүйцэтгэдэг бага молекулт органик нэгдлийг витамин (аминдэм) гэнэ.
Нарны гэгдэх Д амин дэм нь өвлийн улиралд хүний биед ихээхэн дутагддаг тул хоол, хүнс, нэмэлт амин дэмүүдээр зайлшгүй нөхөж авах шаардлагатай байдаг. Д амин дэм нь организм дахь кальци, фосфорын шингэц, шимэгдэлтийг сайжруулдаг тул энэхүү бэлдмэлд Кальци, Магнийг Д амин дэмээр давхар баяжуулснаараа давуу талтай.
Хэвийн бодисын солилцооны үед хүний бие организмд чөлөөт радикалууд үүсч байдаг. Гэхдээ чөлөөт радикал /бусад молекултай нэгдэхийг эрмэлздэг хос биш электронтой молекулууд/ ихэсвэл эсийн мембраныг гэмтээж, эрт хөгшрөх, өвдөх, хавдар үүсэх аюулд хүргэдэг.
Аминхүчлүүд гэдэг нь хүний амьдралын эрчийг нэмэгч, химийн нарийн бүтэц бүхий зайлшгүй шаардлагатай тэжээлүүд юм.
Бид хүчилтөрөгчөөр амьсгалж, хоол хүнсээрээ алдсан энергээ нөхөж авдаг гэх боловч гадаад, дотоод орчны олон таагүй нөлөөллөөс /хэт ягаан туяа, агаар усны бохирдол, тамхины утаа, архи, химийн бодис, эм, цусан хангамжийн дутагдал, чанаргүй хооллолт зэрэг/ болж амин дэмийн дутагдалд орцгоодог.
Төмөр нь хүний бие дэх эритроцитийн нэгдэлд ордог гемоглобиний молекулыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг ба биеийн өсөлт, организм дахь энергийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дархлааны ерөнхий системийг хэвийн байлгах олон ферментүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэгч юм.
Фолийн хүчил буюу В9 амин дэм нь бүдүүн гэдсэнд ашигтай нянгуудын оролцоотойгоор нийлэгжиж шимэгддэг ба хүний биед олон талын онцгой үйлчилгээ үзүүлдэг.
Оюуны болон биеийн ачаалалд орсон хүн бүхэн алдагдсан амин дэмээ энэхүү Ядаргааны эсрэг В-ийн супер комплексоор дахин сэргээнэ үү.
Витамин С нь хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэм юм.