Шидэт наалт ОЙН ОХЬ Євчин намдаана, Эрvvлжvvлнэ, Хоргvйжvvлнэ.Японы шилдгийн шилдэг цэвэр байгалийн гаралтай эрvvл мэндийн бvтээгдэхvvн
Мэдрэхүйн мэдрэлд үйлчлэх
Тетракаин
Нунтаг, 0,5% дусаал (нүдний) хэлбэртэй, хэсэг газарт мэдээ алдуулах үйлчлэлтэй бөгөөд их төлөв нүдний практикт хэрэглэдэг. Ингэхэд нүдний дотоод даралт, харааны зохиролд нөлөөлөхгүй, хүүхэн харааг өргөсгөхгүй зэрэг сайн талтайгаараа ихээхэн тохиромжтой юм.
Прокаин
Hунтаг, 0,25%-2мл туншил хэлбэртэй, хэсэг газрыг мэдээгүйжүүлэх үйлчлэлтэй тул хэсэг газарт нэвчүүлэн тарьж, хориг тавих болон пенициллин зэрэг зарим тарилгын бэлдмэлийг уусгах зорилгоор өргөн хэрэглэдэг.
Бромгексин
4 мг, 8 мг, 16 мг шахмал, 4 мг, 12 мг үрэл, 4 мг|5мл бодис агуулсан 150 мл шингэн, 4 мг|5 мл бүхий 100 мл элексир, 2 мг|мл туншил зэрэг хэлбэртэй байдаг. Цэр шингэлэн ховхлох үйлчлэлтэй тул ховхрохдоо муу өтгөн цэр бүхий трахеобронхит, архаг бронхит, бронхын багтраа, уушгины цочмог, архаг үрэвсэл, муковисцидоз зэрэг өвчний үед хэрэглэнэ.
Ацетилцистеин
100 мг, 200 мг эм агуулсан 3 г ба 5 г мөхлөг (жижиг ууттай), 100 мг шахмал, 200мг бүрээс, 20%-5 мл, 10% – 2 мл туншил хэлбэртэй байх ба цэрийг шингэрүүлэн, ялгаралтыг нь хөнгөвчилж, цэр ховхлох үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ амьсгалын замын үрэвслийг намжаах нөлөөтэй.
Амброксол
30 мг шахмал, 15 мг|5 мл бүхий 100 мл-ийн сироп, 15 мг|2 мл бүхий 100 мл утлагын шингэн, 15 мг туншил зэрэг хэлбэртэй, цэр шингэлэн ховхлох, сурфактантын үүсэлтийг идэвхжүүлэх, бронхын шүүрлийг хэвд нь оруулах зэрэг үйлчлэлтэй тул цочмог, архаг бронхит, бронхоэктази, бронхын багтраа, уушгины сүрьеэ, уушгины цочмог, архаг үрэвслийн үед цэрний гаралтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг.
Алтайн ханд
50мг шахмал, цэр ховхлох үйлчлэлтэй тул амьсгалын замын цочмог, архаг үрэвсэлт өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэдэг.