Петидин

50, 100 мг шахмал, 50 мг|мл туншил хэлбэртэй, өвдөлтийг намдаах,  мэдээгүйжүүлэх эмийн хүчийг нэмэгдүүлэх үйлчлэлтэй. Амьсгалыг дарангуйлах,  таталт үүсгэх, унтамхай, эсвэл эйфори буюу бага зэрэг сэтгэл хөөрөх байдал үүсгэх,  бөөлжүүлэх, өтгөн хатаах, шээс боогдуулах зэрэг гаж үйлчлэл үзүүлж болно.

Read more

Парацетамол

100-500 мг шахмал, 125 мг|5 мл бүхий сироп хэлбэртэй, өвдөлт,  халуун болон үрэвслийг намжаах үйлчлэлтэй. Харшил өгч болзошгүй.

Read more

Нитразепам

5мг, 10 мг шахмал, нойрсуулах, сэтгэл хөдлөлийг тайвшруулах,  таталтыг намжаах зэрэг үйлчлэлтэй. Нойргүйдлийн үед, мэдрэлсэтгэцийн зарим  хямралын үед болон мэс заслын хагалгааны өмнө, хойно хэрэглэдэг. Бие сулрах, тэнцвэр алдах, толгой өвдөх, эргэх, нойрмоглох зэрэг гаж нөлөө илэрч болно.

Read more

Натрийн салицилат

Нунтаг, 250мг, 500мг шахмал, 10%-5-10мл туншил  хэлбэртэй, өвдөлт намжаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг зэрэг үйлчлэлтэй ба  хэрэх өвчин, тулай, бусад шалтгаант артрит, артралги, булчин-мэдрэлийн өвдөлт,  гүйлсэн булчирхай, залгиурын үрэвсэл, халууралт зэрэг тохиолдолд хэрэглэдэг.

Read more

Натрийн бромид

Нунтаг, 500мг шахмал хэлбэртэй, их тархин дахь саатлын  процессыг ихэсгэх, хэт сэрлийг багасгаж тайвшруулах үйлчлэлтэй бөгөөд невроз,  нойргүйдэл, цочирдол, эпилепси, хорей, гипертони зэрэг тохиолдолд хэрэглэдэг.

Read more

Напроксин

250мг шахмал, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах  үйлчлэлтэй тул үе мөчний ревматизм, периартрит, остеоартроз, спондилоартроз,  подагра, булчин, холбох эдийн үрэвсэлт өвчин, тромбофлебитын эмчилгээнд хэрэглэдэг.

Read more

Морфин

Ихэвчлэн 10, 15, 30 мг шахмал, лаа, 10 мг|мл туншил хэлбэртэй,  өвдөлтийг дарах гол үйлчлэлтэй. Огиулах, бөөлжүүлэх, зүрхсудас, амьсгалыг  дарангуйлах, өтгөн хатаах, шээс боогдуулах, харшлын урвал, сэтгэл гутрал, эсхүл  сэтгэл хөөрөл зэрэг гаж үйлчлэл үзүүлж болно.

Read more

Метамизол

Нунтаг, 500 мг шахмал, 50%-2 мл туншил хэлбэрээр байдаг, өвдөлт  намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд толгой, үе мөч,  мэдрэл, булчин өвдөх, томуу болон ханиад хүрсэн зэрэг олон янзын өвчин эмгэгийн үед хэрэглэдэг.

Read more

Литийн карбонат

0,25г, 0,3г, 0,4г, 0,5г шахмал хэлбэртэй бөгөөд тархинд явагддаг нейрохимийн  процессуудад нөлөөлж, сэтгэцийн хямралыг засах үйлчлэл үзүүлдэг тул янз бүрийн шалтгаант солиорол, архаг алкоголизмийн эмчилгээнд хэрэглэдэг.

Read more

Левомепромазин

250мг шахмал, 25мг|2мл туншил хэлбэртэй, психолептик  үйлчлэлтэй тул айдас, түгшүүр, уурлан хилэгнэх шинж бүхий сэтгэлийн  хөдөлгөөний хямрал, солиорлын эмчилгээнд гол төлөв хэрэглэдэг. Мөн невроз, эпилепси, өвдөлтийн хамшинжийн (ялангуяа гурвалсан мэдрэлийн өвдөлт, бүслүүр  яр г.м.) үед хэрэглэж болно.

Read more