Галоперидол

1,5мг, 5мг шахмал, 5 мг|мл тарилгын уусмал хэлбэртэй, сэтгэц  нөлөөт бэлдмэл бөгөөд гол төлөв дэмийрэл, хий үзэгдлийн хамшинжийг дарах  үйлчлэл үзүүлдэг. Параноид болон хий үзэгдэл бүхий шизофрени, янз бүрийн шалтгаант солиорол, сэтгэцийн хөдөлгөөний цочрол, дэмийрэл, маникиаль  байдлын үед хэрэглэдэг.

Read more

Вальпройны хүчил

200, 500 мг шахмал, 150 мл сироп хэлбэртэй, таталтын эсрэг үйлчлэлтэй бөгөөд эпилепси  өвчний янз бүрийн хэлбэр (Petit mal, Grand mal болон хольмог хэлбэр)-ийн үед хэрэглэдэг.

Read more

Биперидин

2мг шахмал, 5мг|мл туншил хэлбэртэй, төвийн холинолитик үйлчлэлтэй ба нейроны тэнцвэрийг  хангаж, паркинсонизмын эсрэг нөлөө үзүүлдэг тул паркинсонизм ба түүнтэй төстэй хамшинжийн эмчилгээнд  хэрэглэдэг.

Read more

Бензобарбитал

100мг шахмал хэлбэртэй бөгөөд уналт таталтыг намжаах үйлчлэлтэй тул эпилепси өвчний  (ялангуяа Grand mal буюу их уналтын үед) эмчилгээ, уналтаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.

Read more

Ацетилсалицилын хүчил

100-500 мг шахмал хэлбэртэй, халуун бууруулах, өвдөлтийг болон үрэвслийг намжаах зорилгоор хэрэглэнэ. Сүүлийн үед аспирин болон аскорбины хүчлийг тодорхой хэмжээгээр агуулсан Aspirin C, Aspirine UPSA, Aspro  C зэрэг хөөсрөмтгий шахмалуудыг өргөн хэрэглэх болжээ.

Read more

Амитриптиллин

25 мг шахмал, 1% – 2 мл туншилтэй байдаг ба моноаминоксидаза ферментийн идэвхид  нөлөөлдөггүй, сэтгэл гутралын эсрэг, бас бачимдлыг арилгахын зэрэгцээ тайвшруулах үйлчлэлтэй тул янз  бүрийн шалтгаант сэтгэл уналт, ялангуяа түгшилт бүхий сэтгэл гутралын үед хэрэглэнэ.

Read more

Аминофеназон

250 мг шахмал, 5 мл туншил хэлбэртэй, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлчлэлтэй. Үений  үрэвсэл, гэмтэл, хэрэх өвчин, тулай өвчний сэдрэлт, невралги, радикулит зэрэг өвчний үед хэрэглэдэг.

Read more

Алпразолам

0,25 мг, 0,5 мг шахмал хэлбэртэй, сэтгэл засах, солиорлын эсрэг, тайвшруулах, нойрсуулах,  таталтыг намжаах, булчин сулруулах зэрэг үйлчлэлтэй эм бөгөөд түүнийг гол төлөв невроз, сэтгэл түгшүүртэй, тайван бус психопатийн байдал зэргийн үед хэрэглэдэг.

Read more