1мг, 2мг шахмал, лаа, 0,05%-1мл туншил хэлбэртэй, умайн булчинг чангаруулах, α-адренолитик рецепторыг идэвхжүүлэх замаар захын судсыг агчаах, тархины судасны тонусыг сайжруулах байдлаар толгойн өвдөлтийг намжаах, төв мэдрэлийн системийг тайвшруулах зэрэг үйлчлэл үзүүлдэг.
Умайн булчинд нөлөөлөх эмүүд
Эргометрин
200мкг шахмал, 200мкг|мл туншилтэй, умайн булчингийн чангарлыг нэмэгдүүлэн, агшилтынх нь үелзэл, хүчийг ихэсгэх үйлчлэлтэй учраас Кесарев хагалгааны дараа, эсвэл эхсийг гардсаны дараахь цус алдалт, төрсний болон үр хөндсөний дараахь цус алдалтыг зогсоох зорилгоор хэрэглэдэг. Дотор муухайрах, бөөлжих, артерийн даралт ихсэх, бие бадайрах зэрэг гаж нөлөө гарч болзошгүй.
Сальбутамол
2мг, 4мг шахмал, 100мкг|тун бүхий 12мл аэрозол, 50мкг|мл туншил зэрэг хэлбэртэй, бронхын болон умайн булчингийн агшилтыг сулруулах, титэм судсыг өргөсгөх зэрэг үйлчлэлтэй. Их төлөв бронхын багтраа, архаг бронхитын хөдлөлт, умайн булчингийн чангарлын үед хэрэглэдэг. Зарим хүнд гар салгалах, толгой өвдөх, эргэх, бөөлжих, зүрх дэлсэх зэрэг гаж нөлөө илэрч болно.