1мл туншил хэлбэртэй, ургамлын гаралтай, эд эсийн нөхөн төлжилтийг хурдасган идэвхжүүлэх үйлчлэлтэй бэлдмэл юм.
Цөс хөөх эмүүд
Урсодехолийн хүчил
250мг бүрээстэй, элэг хамгаалах үйлчлэлтэйгээс гадна холестерин гэдэсний ханаар шимэгдэх үзэгдлийг саатуулах, цөс, цөсний хүчлийн хэмжээг ихэсгэх, цөсний холестеринийг уусгах, чулуу үүсэхийг саатуулах талтай. Элэгний цирроз, элэгний доторхи цөсний замын бөглөрөлт, холестаз, цөсний хүүдийн чулуужих өвчин, цөсний замын дискинези, рефлюкс-гастрит, рефлюкс-эзофагит зэрэг өвчний эмчилгээнд хэрэглэдэг.
Аллохол
Нийлмэл найрлага бүхий бүрээстэй шахмал хэлбэртэй бөгөөд элгэнд цөс үүсэхийг эрчимжүүлэх, цөс хөөх, ходоод гэдэсний замын хөдөлгөөн ба шүүрэл гаргалтыг нэмэгдүүлэх үйлчлэлтэй.