Эрэгтэй хүнд эрүүл урт удаан наслахад түрүү булчирхайн үйл ажиллагаа чухал. Түрүү булчирхай нь давсагны доод талын амсарт байрлах бөгөөд хэвийн хэмжээ нь 20-30 гр байх ба түүний дундуур шээсний сүв дамжин өнгөрдөг.
Эссенциал
Эмэгтэйчүүдийн цэвэршилт
Менопауз гэдэг үг нь men буюу сар, pauses буюу зогсолт, саатал гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Дунджаар 3 эмэгтэйн 1-д цэвэршилт гэнэт явагддаг ба ихэнх тохиолдолд сарын тэмдгийн мөчлөг алдагдах, хэмжээ нь тогтворгүй болох зэргээр эхэлж, улмаар сарын тэмдэг бүрмөсөн зогсдог.
Яс эссенциал
Хүн 30 нас хүрэхэд яс бүрэлдэх процесс дээд цэгтээ хүрч, үүнээс цааш ясны төлжих процесс удааширсаар жин нь багасаж, улмаар яс сийрэгжих өвчинд өртөх магадлал өндөрсдөг. Яс сийрэгжилт буюу остеопороз гэдэг нь хүнийг нас, хүйс, жин, үндэс угсаанаас үл хамааран өвчлүүлдэг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдэд яс сийрэгжих процесс эрэгтэйчүүдээс илүү тохиолддог.
Венийн судас эссенциал
Венийн судаснууд буюу хураагуур судаснууд нь биед ашиглагдсан хүчилтөрөгчөөр дутмаг цусыг зүрх рүү буцааж тээнэ. Харин уушигны венээр хүчилтөрөгчөөр баялаг цус урсдаг. Венийн судасны дотор цусыг буцааж урсгахгүй хавхлагууд байна.
Үе мөч эссенциал
Хүний хөдөлгөөний гол эрхтэн болох үе нь үений мөгөөрс, уут, үений шингэнээс тогтдог. Сүүлийн үед үе мөчний өвчлөлөөр өвдөгсөд залуужиж байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах болсон.
Бөөр
Бөөр нь хүний биед ялгаруулах болон дотоод шүүрлийн гэсэн 2 гол үүргийг гүйцэтгэнэ. Биеийн нийт жингийн 60-70 хувь нь ус байдаг ба бөөр нь биед байх ус болон давсны хэмжээг тогтвортой байлгаж, нийт шингэний хүчил шүлтийн хэмжээг тогтмол байлгах үүрэгтэй.
Сахар эссенциал
Сүүлийн үед хүмүүсийн хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбогдон чихрийн шижин өвчин нэлээд их тохиолдох боллоо. Уг өвчин нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр их уух, их шээх зовиураар илрэх бөгөөд цаашдаа бөөр, тархи, зүрх, мэдрэл, нүдний зэрэг олон талын эмгэг өөрчлөлт хүндрэлд хүргэдэг.
Холестерин
Судас хатуурах гол шалтгаан нь цусан дахь холестерины хэмжээ ихэссэнтэй шууд хамааралтай. Холестерин нь бүх эд эсэд нийлэгждэг боловч, гагцхүү элгэнд боловсорсон холестерин нь цөстэй хамт нарийн гэдсэнд орж, улмаар цусанд шимэгддэг байна.
Элэг
Элэг нь хүний бие дэх хамгийн том булчирхайлаг эрхтэн төдийгүй түүнийг организмын төв лаборатори ч гэж нэрлэдэг. Элэг бол цусан хангамж, бодисын солилцоо, хоол боловсруулах эрхтэний үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ.
Уушигны эссенциал
Амьсгалын замын халдварт өвчин, архаг тамхи таталт, агаарын бохирдолт зэрэг хүчин зүйлс уушигны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж өвчлүүлдэг.