Аденозинтрифосфат

1%-1мл туншил хэлбэртэй, хүний бие махбодын эд эсийн  ердийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бодисын солилцоонд идэвхтэй оролцож, энерги  ялгаруулалт, тэжээллэг, цусны эргэлтийг идэвхжүүлэх үйлчлэлтэй. Зүрхний титэм  судасны хатуурал, их биеийн булчин болон миокардын тэжээлийн дутал, бөглөрөлтөт эндартериит, тромбофлебит зэрэг өвчин эмгэгийн үед хэрэглэдэг.

Read moreАденозинтрифосфат

Аденозин

25, 50мг шахмал ба 6мг – 2 мл туншил хэлбэртэй, зүрхний хэмнэл  алдагдлын эсрэг, ялангуяа ховдлын гаралтай пароксизмаль тахикардийг дарах  үйлчлэлтэй бэлдмэл бөгөөд брадикардитай өвчтөнд хэрэглэж болохгүй.

Read moreАденозин

Эрготамин

1мг, 2мг шахмал, лаа, 0,05%-1мл туншил хэлбэртэй, умайн булчинг  чангаруулах, α-адренолитик рецепторыг идэвхжүүлэх замаар захын судсыг агчаах,  тархины судасны тонусыг сайжруулах байдлаар толгойн өвдөлтийг намжаах, төв  мэдрэлийн системийг тайвшруулах зэрэг үйлчлэл үзүүлдэг.

Read moreЭрготамин

Эргометрин

200мкг шахмал, 200мкг|мл туншилтэй, умайн булчингийн чангарлыг нэмэгдүүлэн, агшилтынх нь үелзэл, хүчийг ихэсгэх үйлчлэлтэй учраас Кесарев  хагалгааны дараа, эсвэл эхсийг гардсаны дараахь цус алдалт, төрсний болон үр  хөндсөний дараахь цус алдалтыг зогсоох зорилгоор хэрэглэдэг. Дотор муухайрах, бөөлжих, артерийн даралт ихсэх, бие бадайрах зэрэг гаж нөлөө гарч болзошгүй.

Read moreЭргометрин

Сальбутамол

2мг, 4мг шахмал, 100мкг|тун бүхий 12мл аэрозол, 50мкг|мл туншил  зэрэг хэлбэртэй, бронхын болон умайн булчингийн агшилтыг сулруулах, титэм  судсыг өргөсгөх зэрэг үйлчлэлтэй. Их төлөв бронхын багтраа, архаг бронхитын  хөдлөлт, умайн булчингийн чангарлын үед хэрэглэдэг. Зарим хүнд гар салгалах,  толгой өвдөх, эргэх, бөөлжих, зүрх дэлсэх зэрэг гаж нөлөө илэрч болно.

Read moreСальбутамол

Урсодехолийн хүчил

250мг  бүрээстэй, элэг хамгаалах үйлчлэлтэйгээс гадна холестерин гэдэсний ханаар  шимэгдэх үзэгдлийг саатуулах, цөс, цөсний хүчлийн хэмжээг ихэсгэх, цөсний холестеринийг уусгах, чулуу үүсэхийг саатуулах талтай. Элэгний цирроз, элэгний доторхи  цөсний замын бөглөрөлт, холестаз, цөсний хүүдийн чулуужих өвчин, цөсний замын  дискинези, рефлюкс-гастрит, рефлюкс-эзофагит зэрэг өвчний эмчилгээнд хэрэглэдэг.

Read moreУрсодехолийн хүчил

Этофибрат

500мг бүрээстэй, фибровын хүчлийн уламжлалт бэлдмэл бөгөөд судас хатуурлын эсрэг үйлчлэлтэй тул гиперлипидеми, гиперурикеми бүхий өвчтөнийг  эмчлэхэд хэрэглэдэг. Ходоод гэдэсний хямрал, арьс загатнах, улайх, тууралт гарах  зэрэг гаж нөлөө илэрч болно.

Read moreЭтофибрат

Эналаприл

2,5мг, 5мг, 10мг, 20мг шахмал бөгөөд каптоприлын нэгэн адил цусны  даралтыг буулгах үйлчлэлтэй, гэхдээ эмчилгээний үр нөлөөний хувьд түүнээс илүү  юм. Толгой өвдөх, эргэх, цусны даралт хэт багасах, дотор муухайрах, суулгах  ханиах, булчин агших зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Жирэмсэн эхчүүд, хүүхэд  болон уг эмэнд хэт мэдрэг хүмүүст хэрэглэж болохгүй.

Read moreЭналаприл

Тиклопидин

250мг шахмал, антиагрегант буюу тромбоцитын наалдамхай,  бөөгнөрөмтгий чанарыг багасгах үйлчлэлтэй тул судас хатуурлын, ялангуяа тархи,  хөлийн артери судасны хатуурал, зүрхний шигдээсийн дараа цусан хангамж сэргэх  үед, мөн хиймэл цусны эргэлтийн болон бөөрний аппарат ажиллуулах зэрэгт  хэрэглэдэг байна.

Read moreТиклопидин