Теофиллин

Hунтаг, 100мг, 200мг шахмал,  шулуун гэдэсний лаа хэлбэрээр байдаг. Зүрхний булчингийн агшилтыг идэвхжүүлэх, бронхын булчинг сулруулах, шээс  гаралтыг идэвхжүүлэх, төв мэдрэлийн системийг сэргээх зэрэг үйлчлэлтэй тул  бронхын багтраа, архаг бронхит, мигрень, тархины цусны эргэлтийн хямрал, зүрх,  бөөрний шалтгаант хавангийн эмчилгээнд хэрэглэдэг.

Read moreТеофиллин

Симвастатин

5мг, 10мг, 20мг, 40мг шахмал, атеросклерозын эсрэг буюу цусан  дахь хэт бага болон бага нягтралтай липопротеид, триглицеридийн хэмжээг  багасгаж, их нягтралтай липопротеидын хэмжээг ихэсгэх үйлчлэлтэй.

Read moreСимвастатин

Прокаинамид

250мг, 500мг шахмал, 100мг|мл туншил хэлбэртэй, миокардын  сэрэл дамжуулах чанарыг болон голомтот сэрэл үүсэх явдлыг бууруулах замаар  зүрхний хэмнэл алдагдлыг засах үйлчлэл үзүүлдэг. Их төлөв экстрасистоли, жирвэлзэх аритми, пароксизм бүхий тахикардийн үед хэрэглэдэг.

Read moreПрокаинамид

Пентоксифиллин

100мг, 200мг, 400мг шахмал, бүрээстэй шахмал, үрэл, 20мг|1мл туншил зэрэг хэлбэртэй байх ба цусны урсгал, бичил эргэлт (микроциркуляци)-ийг  сайжруулах, судас өргөсгөх, эритроцит, тромбоцитын бөөгнөрөмтгий, зуурамтгай  чанарыг багасгах зэрэг үйлчлэлтэй тул захын цусны эргэлтийн хямрал, тархины  судасны эмгэг, судас хатуурал, чихрийн шижингийн ангиопатийн үед хэрэглэдэг.

Read moreПентоксифиллин

Папаверин гидрохлорид

Hунтаг, 20мг, 40мг шахмал, 20мг лаа, 2%-2мл туншил  хэлбэртэй, гөлгөр булчингийн агчлыг тавиулах, судас өргөсгөх гол үйлчлэлтэй  бөгөөд артерийн гипертони, зүрхний бах, мигрень, бөглөрөлтөт эндоартериит,  бронхын багтраа, пилороспазм, элэг, бөөрний цанх, цөсний хүүдийн үрэвслийн үед  хэрэглэнэ.

Read moreПапаверин гидрохлорид

Нифедипин

5мг, 10мг, 20мг шахмал, капсул, 10мг үрэл, 20мг|мл дусал хэлбэртэй  байх бөгөөд кальцийн сувагт хориг үүсгэх замаар захын ба титэм судсыг өргөсгөх,  зүрхний хэмнэл алдагдлыг засах, цусны даралтыг буулгах зэрэг үйлчлэлтэй. Зарим  хүнд нүүр, цээж улайх, толгой өвдөх, арьсан дээгүүр тууралт гарах, зүрх дэлсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Read moreНифедипин

Никотины хүчил

Hунтаг, 50мг шахмал, 1%- 1мл туншил хэлбэртэй, бие  махбодын дотоод дахь исэлдэн ангижрах процесст оролцох, судас өргөсгөх, цусан  дахь холестериныг багасгах, хордлогын эсрэг зэрэг үйлчлэлтэй тул пеллагра, арьс,  мэдрэлийн болон элэгний үрэвсэлт өвчин, судас хатуурал, ходоод гэдэсний  шархлаа зэрэг олон янзын өвчин эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг.

Read moreНикотины хүчил

Метилдопа

125 мг, 250 мг, 500 мг шахмал, 250 мг|5 мл суспенз, 50 мг|мл  туншилтэй байдаг. Артерийн даралтыг буулгах үйлчлэлтэй антиадренергик тул  цусны даралт ихсэлтийн хүндэвтэр хэлбэр, бөөрний шалтгаант гипертензи, мөн  паркинсонизмын үед хэрэглэнэ.

Read moreМетилдопа

Лозартан

25мг, 50мг шахмал хэлбэртэй, ангиотензин II рецепторын антогонист,  артерийн гипертензийн эсрэг үйлчлэлтэй шинэ үеийн эм бөгөөд түүнийг артерийн  гипертензийн эмчилгээнд дангаар нь болон бусад эмтэй хавсарган хэрэглэнэ.

Read moreЛозартан

Лизиноприл

5мг, 10мг, 20мг шахмал хэлбэртэй, ангиотензин хувиргагч  ферментийн ингибитор байдлаар үйлчилдэг тул цусны даралт ихсэлт, зүрхний  архаг дутмагшлын эмчилгээнд хэрэглэнэ. Толгой эргэх, өвдөх, ядрах, дотор муухайрах, ам хатах, арьсаар тууралт гарах зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй.  Бөөрний дутмагшил бүхий хүнд өвчнүүдийн үед хориглоно.

Read moreЛизиноприл