Сэтгэл судлал

Гэрлэлтээ цуцлуулах, салах боломжгүй бол яах вэ?

Ийм байдал үүссэн бол гэр бүлийнхээ хүнийг хөрш айлынхаа хүн гэж бод. Маргаан, үл ойлголцол гарч, яах ёстой, юу ярихаа мэдэхгүй байгаа бол гэрийн бүлийн чинь хүн таны хөрш, хажуу айлын чинь хүн байсан бол яах байсан талаар бодоод үз.

(more…)

Хардалтын гурван төрөл

Хардалт нь хэвийн, зан аашийн онцлог, өвчин гэсэн гурван янз байдаг. Хэдэн жишээн дээр авч үзвэл илүү ойлгомжтой болох байх. Нөхөр нь эхнэрээ ажил тарсных нь дараа тосохоор иртэл эхнэр нь хамт ажилладаг залуутайгаа эелдэг байдлаар салах ёс гүйцэтгэж байхтай таарчээ.

(more…)

Хүүхдийн сэтгэл зүй

Хүүхдийн сэтгэл зүй нь үүсээд 100 жил болж байгаа болохоор харьцангуй залуу шинжлэх ухаанд тооцогддог. Дээхэн үед төрөлт их, хүүхдийн эндэгдэл ч их байсан болохоор хүүхэд насыг тэгэсхийгээд л өнгөрдөг, анхаарал татахааргүй зүйл гэж үздэг байсан. Хүүхэдтэй холбоотой түүх, соёлын дурсгал тун цөөн байдаг нь үүний нэг нотолгоо юм.

(more…)

Ком

Ерөнхий

Орчин үеийн ойлголтоор ком гэдэг нь төв мэдрэлийн системийн (ТМС)эмгэг саатлын хэлбэр. Ком нь ухаан санаагаа гүн алдах, гадаад орчны цочруулд рефлекс нь  байхгүй болох, бие махбодын амьдралын чухал үйл ажиллагааны зохицуулга алдагдах шинжээр илрэнэ.

(more…)

Сэтгэл засал ба сэтгэл зүйч

Хүний амьдрал ямар байх нь өөртөө болон орчин тойронодоо хэрхэн харьцаж байгаагаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг хүн болгон мэддэг гэвэл нэг их хэтрүүлэг болох байх. Ухаалаг бөгөөд өөрийгөө шоолж чаддаг хүн, өөрөө ч ухамсарлахгүй байгаа дотоод сэтгэлийнхээ гүнд эхэлсэн ажил нь бүтэлтэй байна гэдгтээ итгэлтэй байдаг.

(more…)

Сексийн эмчилгээ

Сексийн эмчилгээний ялгагдах онцлог нь бэлгийн ямар нэгэн алдагдлыг засахад чиглэсэн тусгай эротик техникийг сурч, сэтгэл засах эмчилгээний практикийг хавсрах явдал юм. Иймээс бэлгийн хямралын эмчилгээнд секс судлалын эмч ба сэтгэл засалч оролцдог.

(more…)

Жирэмсний айдас

Жирэмсэн үед эмэгтэйн бие махбодод физиологийн төдийгүй сэтгэл зүйд өөрчлөлт гардаг. Тэдгээрийн дунд айдас нь онцгой байрыг эзэлнэ. Эх болно гэдэг нь эмэгтэйн биологийн жинхэнэ хэрэгцээ болохоор зөвхөн аз жаргалыг бэлэглэх учиртай гэж үздэг. Харамсалтай нь бодит байдал энэ үзлээс тэс ондоо байх нь цөөнгүй.

(more…)

Бие хүний сэтгэл зүй

Ихэвчлэн бие хүний асуудалтай хүмүүс сэтгэл зүйчид ханддаг. Ийм байдал нь хүүхэд байх үедээ сурсан буруу зан үйл, эсвэл хүүхдийн сэтгэхүйн гэмтэл зэргээс болдог. Түгшүүр сандралт ихсэх, айх, ялимгүй зовлонт байдал, өөрийгөө муу үнэлэх, өөртөө итгэлгүй, ичимхий байдал зэргээс болдог.

(more…)

Tagged with:

Ажлын харилцааны сэтгэл судлал

Та ажилдаа дуртай юу? Хангалттай мөнгөтэй бол ажил хийх үү? Та энэ хоёр асуултанд шударгаар хариулахыг хичээгээрэй. Ажил гэдэг ихэнх хүмүүст цалин мөнгөнөөс гадна, бүр содон онцгой таашаалыг өгч байдаг.

(more…)