Тамхи гэж юу вэ?

-Татах буюу үнэрлэж хэрэглэхэд зориулсан, никотин агуулсан сэтгэц идэвхит бодис юм. Нөгөөтэйгүүр: -Сэтгэцэд сэргээж, мансууруулах нөлөө үзүүлэн улмаар донтуулах чадвар бүхий никотин хэмээх бодис агуулсан ургамлын гаралтай хэрэглээний бүтээгдэхүүнийг хэлнэ. Тамхинд 4000 гаруй төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг байна. Эрдэмтэд бүр … Read more Тамхи гэж юу вэ?

Та архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг үү? Архинд орж уу? Архичин болж уу? Болсон бол хэддүгээр шатандаа явна? Шалгаад үз.

alkash Хүмүүс хурал зөвлөгөөн, баяр ёслолын дараах хүлээн авалтын үеэр ганц хоёр хундага тулган татаж, эсвэл шар айраг уунгаа “Монголчууд архин живэх нь ээ. Одоо яанаа?” гэж ярих нь эрс нэмэгдээд байна. Тэгэхээр огт уухгүй байх бараг боломжгүй болохоор ер нь ямаршуу байдлаар уудгаа нэг сонжоод үзэхэд илүүдэхгүй байх.

Read moreТа архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг үү? Архинд орж уу? Архичин болж уу? Болсон бол хэддүгээр шатандаа явна? Шалгаад үз.

Шартах, шарталтын синдром

шартав Шартах гэж юу вэ? Архи, шар айраг, виски гэх мэтийн этилийн спирт агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа үүсдэг хам шинж буюу синдромыг шарталт гэнэ ээ. Өөрөөр хэлбэл хүний бие нь орж ирж байгаа хорыг боловсруулж дийлэлгүй хямарлаа гэдгээ толгой өвдөх гэх мэтийн шинж тэмдэгээр хэлж ойлгуулж байгаа хэрэг.

Read moreШартах, шарталтын синдром

Бидний ирээдүй буюу Монголын үрс маш олон болтугай гэвэл дэмжих хүмүүс байна уу?

Саяхан JPalmz гэсэн ник нэртэй нөхөр imgur.com нэртэй вэб хуудсанд орон орны хүн ам ба газар нутгийг харьцуулан үзээд газар нутгийг “шударга”-аар хуваавал ямаршуу дүр төрх гарахыг яруу тодоор харуулсан байна. Өөрөөр хэлбэл хамгийн их хүн амтай улсыг хамгийн том газар нутагтай улсын байранд тавьж, хамгийн цөөн хүн амтай улсыг хамгийн жижиг газар нутагтай улсын байранд тавьжээ.c6agr

Ингээд үзэхээр их сонирхолтой дүр зураг гарч ирсэн байна. Жишээлэхэд, хүн амын тоогоор нэгдүгээрт жагсдаг БНХАУ нь газар нутгийн хэмжээгээр хамгийн том ОХУ-ын газар нутагт байрлаж, ОХУ нь харийн Казахстан улсын орыг эзлэхээр цөлөгджээ. Хүн амын тоогоор хоёрт ордог Энэтхэг газар нутгаараа хоёрт ордог Канадын нутагт очжээ.

Read moreБидний ирээдүй буюу Монголын үрс маш олон болтугай гэвэл дэмжих хүмүүс байна уу?

Хөлийн иллэг №1. Тавхайн иллэг

feetphotoТавхайн иллэг нь хөлийн булчинд төдийгүй бие махбодид бүхэлд нь сайнаар нөлөөлдөг. Хөлийн уланд хүний биеийн эд эрхтэн болгонд сайнаар нөлөөлдөг олон арван цэг байдаг. Зориулалтын газар нь очоод мэргэжлийн хүнээр хийлгэвэл үзүүлэх сайн нөлөө нь сайн байх нь мэдээж. Өдрийн турш хуримтлагдсан стресс, ядаргаа -г тайлна гэдэг кайфтай нь мэдээж.

Read moreХөлийн иллэг №1. Тавхайн иллэг

Архинаас гарах товч заавар

Архинаас гарах товч заавар
Архинд донтохыг зарим нь сэтгэлийн тэнхээгүйн шинж гэж, үнэхээр хүсэн юм бол дуртай үедээ хаяж болно гэдэг. Зарим нь архинд донтохыг хүнд хэлбэрийн эмгэг болохоор мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нарын туслацаатайгаар эмчлэх ёстой, хүн өөрөө гарна гэж бараг байдаггүй гэдэг.
Гэхдээ архинд орох, архинд донтох, архичин болох, “алкаш” болох г.м. яаж ч нэрлэлээ гэсэн ийм асуудал байгаа нь гарцаагүй үнэн. Мөн асуудалд яаж хандахаас үл хамаараад архинаас гарна гэдэг тун амаргүй зүйл гэдгийг энэ асуудалтай тулгарч байсан, тулгараад байгаа хүмүүс, тэдний ар гэр мэдэхийн сайнаар мэднэ. Тэгэхээр бүгдэд нь тохирох ганц супер жор гэж байдаггүй ч архинд толгойгоо мэдүүлэх гэсэн таагүй зүйлтэй тулгарчихаад түүнээс салахыг хүсч байгаа хүмүүс зориулж товчхон нэг загварыг санал болгож байна. Уншаад өөрийн амьдралдаа тохирох зүйлүүдийг нэмээл хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
За ингээд архинаас гарахыны тулд юуны өмнө:
1. Өөрт тохиолдоод байгаа зүйлс, орчин тойрноо бодитоор харах. Өөрөөр хэлбэл эрүүл хүний, эрүүл саруул ухаанаар харах хэрэгтэй. Яаж ч архинд орсон хүний тархи богино хугацаанд ч болов эрүүл саруулж байж орчин тойрондоо болоод байгаад зүйлс, өөрийн байдал, амьдралын эрээн бараан, сайн мууг бодитоор нь хүлээн авч цочрох чадалтай байдаг. Ингэж хараад эргэцүүлэн бод. Уулын уруу өнхрөх явцдаа авсан элдэв шарх сорви, гэмтэл бэртлээ тоол. Дүгнэлт хий. Өнхөрч явахдаа дайрч унагасан хүмүүсээ сана. Арай хийж босох гэхээр “аан худлаа худлаа” гээд буцаад түлхэж унагасан хүмүүсийг сана. Уналтыг чинь зогсоож босгох гэж гараа өгч байсан хүмүүсийг сана. Одоо аль уулын ямар нэртэй жалганд түр саатаад байгаагаа сайн хар. Тэгээд тэр дээр байгаа уулын оройг хар. Жалганд байх, уулын орой дээр байх хоёрын ялгааг хар.
2. Хатуу шийдэх. Өглөөд шартсан байхдаа “Ахиж л архи уухаа больё” гэж мянга хэлээд хэрэггүй гэдгийг “уудаг”, “наадаг”, “дринкэддэг ” хүмүүс төдийгүй тэдний ар гэр сайн мэдэж байгаа. Шараа тайлмагц, эсвэл шарталтын хам шинжүүд дарагдаад гайгүй болоод ирэхээр энэ бүх үг өглөөний манан нар мандахаар сарнидаг шиг арилаад өгнө. Тэгэхээр шартаж үхэх гэж байх үедээ бус харин эрүүл байхдаа  “Ахиж уухгүй. Гүйцээ. Эрүүл саруул явж чадна. Архи ингээд будаа ” г.м. –ээр дотроо хатуу шийдэх хэрэгтэй. Шийдвэрээ бататга. Үйл хэргээр харуул.   “Тэр муусайн 76-ааг бодвол би хэлсэн амандаа хүрч чаддаг хүн гэдгээ  өөртөө, аавдаа, ээждээ, аахдаа, дүүдээ, эгчдээ, эхнэртээ, хүүхэддээ, даргадаа, найз даа, нууц амрагтаа г.м. бүгдэд нь харуулна даа. Та нар харж л байгаарай” гэж өөрийгөө ирэлж, хурцалж бай.
3. Өнгөрсөн ба ирээдүйгээ харьцуулан үз. Хүсвэл цаас авч байгаад ууж, нааж, дринкдэж эхлэхээс өмнө амьдрал ба дараах амьдаралаа хоёр баганаар зэрэгцүүлж бичээд харьцуулж үзэж болно. /Цаас олдохгүй бол дэлгүүрээс архи авсан кассны талон дээр, эсвэл баарны тооцооны цаасан дээр бичиж болно. Эсвэл бүр шараа тайлах гээд жоорлосон мөнгөн дэвсгэртээ гаргаж ирж байгаад хаантай талд нь эрүүл саруул үеээ, нөгөө талд наадаг үеээ харьцуулан бичээд харж болно шүү дээ/. Бичих гэхээр гар чинь салаганаад байгаа бол хуучин шигээ эрүүл саруул сэтгэдэг байсан бол янз бүрийн тохиолдолд ямаршуу шийдвэр гаргаж, яах байсан бол гэж төсөөлөн бодоод бай. Олон олон тохиолдолд ингэж төсөөлөн бод. Харьцуулаад төсөөлөөд эрүүл саруул сэтгэдэг үеийн шигээ амьсгалж, бодож, идэж, уух  /дандаа градусгүй шингэн шүү/-ыг хичээ, чармай, зүтгэ.
4. Архинаас гарахад тус болох хэрэгтэй гарын авлага, ном, нийтлэл олж унш. Интернэт ух. Гадгаад хэл дээр байгаа бол тэр гадгаад хэлийг нь сурч байгаад унш. Яагаад болохгүй гэж. Бусад нь сураад архинаас гаргах байтугай ном уншаад байхад та юугаараа тэднээс дутах юм. Яахав, бага зэрэг балгадаг л байгаа биз. Тэр тусам балгахаа болих гэж байгаа хүнд хор шар байгаа нь ойлгомжтой.
5. Амьдралаас кайф ав. Амьдралаас кайф авах өч төчнөөн арга, боломж байна. Үгүй байсан бол дэлхийн хүн амын 90 хувь нь архичин болчихсон байх байсан биз. Уудаггүй хүмүүс амьдралын хаанаас кайф аваад байна вэ гэж өөрөөсөө асуу?  Хүсвэл тэр хүмүүсээс ч асуусан болно. Гэхдээ цаадуул чинь “батентээ алдчихана” гээд хэлэхгүй байж магад. Тэгэхээр та өөрөө хай, сэтгэ.  Наад зах нь хобби байна. Хобби гэхээр бие засахдаа жорлонд ном унших төдийхнөөр төсөөлөх хэрэггүй. Хобби гэдэг тэр хоббитоод байгаа зүйлийнхээ талаар бүх нарийн ширийнийг нь олох, судлах, мэдэх, мэдрэх, мэдэрснээ ашиглах гээд хүнээс тун их зүйл шаарддаг юм шүү. Наад захын жишээ гэвэл өөрийгөө уудаг хоббитой байхдаа тэр талаар ямар их гүйлгээ ухаан гаргаж, нарийн арга хэрэглэж, гүн мэдлэгэтэй болж, мэдлэгээ чадварлагаар ашигладаг байснаа сана.
6. ….
7. ….
8. ….
Өөр нэмэхээр юм байгаа бол өөрөө нэмээд, баяжуулаад бичээрэй. Энэ асуудалтай тулгарсан хүнд бол нэмж бичих зүйл нэгээр тогтохгүй олон гарч ирэх нь гарцаагүй. Амжилт хүсье.

Архинд донтохыг зарим нь сэтгэлийн тэнхээгүйн шинж, үнэхээр хүсэх юм бол дуртай үедээ хаяж болно гэдэг. net1Зарим нь архинд донтохыг хүнд хэлбэрийн эмгэг болохоор мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нарын туслацаатайгаар эмчлэх ёстой, хүн өөрөө гарна гэж бараг байдаггүй гэдэг.

Read moreАрхинаас гарах товч заавар

Абортын тухай

Абортын тухай
Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс, олон долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүс энэ нийтлэлийг үзэх хэрэггүй шүү.

Read moreАбортын тухай

Гахайны томуу буюу А томуу

Шувууны томуу / ханиад гэгч зүйл дэгдэж нэг хэсэгтээ хүмүүсийг айлгаж байгаад арай гайгүй болсон. Гэтэл гахайны гэсэн тодотголтой бас нэг айхтар томуу дэлхийн хэмжээнд цар тахал болон дэгдэх дээрээ тулаад байгаа тухай яригдаж эхэллээ. Энэ талаар үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ихээр яригдаж байгаа болохоор бодит мэдээллийг товчлон хүргэсэн нь дээр гэж бодлоо.

Read moreГахайны томуу буюу А томуу

Тамхинаас гарцгаая

Хэрэглэгчдийнхээ 1/3 – ½ -ийг үхэлд хүргэдэг ч хуулиар хориглоогүй цорын ганц бүтээгдэхүүн бол тамхи юм. Ийнхүү тамхинд донтох зуршлаасаа болж нас барж байгаа хүмүүс нь дунджаар ахин 15 жил амьдарч эцэг, эх, үр хүүхэд, эхнэр нөхрөө баярлуулах боломжтой байсныг олон тооны судалгаа хөдлөшгүй баримтаар нотлоод байна.

Read moreТамхинаас гарцгаая

Архичин болчихож уу үгүй юу?

Хүн эмчид, ялангуяа нарколог эмчид очиж үзүүлэх дургүй байдаг. Гай болж, тэг танил нь харчих юм бол элдэв таагүй цуу тарж магадгүй тул аргагүй л дээ. Тэгэхээр эмчид очихоосоо санаа зовоод байв ч архинд үнэхээр донточихож уу үгүй юу гэдгийг энд тэндээс асуулгүйгээр мэдчихэж болох энгийн арга чарга байдаг уу? гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг.

Read moreАрхичин болчихож уу үгүй юу?