Хамуунаас урьдчилан сэргийлэх, дахин халдварлахаас хамгаалах арга хэмжээ

Ерөнхий
 Хамууны хачигны голомтыг бүрэн устгахын сацуу хувийн ариун цэврийг сайн сахиагүй нөхцөлд хамуу дахин гардаг. Иймд хамууны эсрэг эмчилгээ хийж байх үед болон эмчилгээ дууссаны дараагаар доор дурдсан арга хэмжээг заавал авах хэрэгтэй.

Read moreХамуунаас урьдчилан сэргийлэх, дахин халдварлахаас хамгаалах арга хэмжээ

Хамуу

Ерөнхий

Хамуу нь хамууны хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Хамууны хачиг нь 0,3-0,4 мм хэмжээтй жижиг биетэй, 1 сар орчим амьдардаг шавьж. Эмэгчин хачиг нь хүний арьсны эвэрлэг бүрхэвийн доогуур нүхэн зам гаргаж өдөртөө 2-3 ширхэг өндөг гаргана. Авгалдай нь хэд хэдэн үе шат дамжин хоёр долоо хоногийн дотор нас бие гүйцнэ. Ингэснийхээ дараа арьсны гадаргуу дээр гарч үржилд орно. Эрэгчин нь эмэгчингээ хээлтүүлсний дараа удалгүй үхдэг бол өндөглөхөд бэлэн болсон эмэгчин нь хүний арьсанд ахин нүх гарган ордог. Энэ мэтээр асар хурдтай үржих чадвартай болохоор эмчилгээ хийгээгүй тохиолдолд гуравхан сарын дотор зургаан үеийн нийт 150 000 000 ширхэг болтлоо үржих чадвартайг бодитоор тоолж гаргасан байдаг.

Read moreХамуу

Хэт хөлрөлт буюу гипергидроз

 Хөлрөлт нь хүний биеийг хэт халахаас сэргийлж байдаг. Гэвч халуун, хүйтэн гэж ялгалгүйгээр хэт хөлрөх нь олон хүний бие махбодийн болон сэтгэл санааны хувьд хvнд байдалд оруулж байдаг. Хэт хөлрөлтийг анагаах ухаанд гипергидроз гэнэ.

Read moreХэт хөлрөлт буюу гипергидроз

Yлд

 Үлд гэдэг нь янз бүрийн өнгөтэй толбо, эсвэл гүвдрүү гарч, арьсны гэмтсэн хэсэг холцруутах, загатнах зэрэг адилхан шинж тэмдэгтэй ч вирусын, мөөгөнцрийн г.м. янз бүрийн шалтгаантай бүлэг эмгэгүүдийн ерөнхий нэр. Үлд нь гол төлөв дархлаа суларсан үед гардаг.

Read moreYлд

Мєєгєнцєрт євчин

 Микоз буюу арьс ба хумсны мєєгєнцєрт євчин нь євчин vvсгэгч мєєгнєєс єдєєгддєг хvний халдварт євчний бvлэгт хамаарна.

Read moreМєєгєнцєрт євчин