Зүрх судас

Зүрхний гажиг

Зүрх нь атгасан гарын дайтай жижигхэн булчин ч гэлээ нэгэн төрлийн ядрахыг үл мэдэн ажилладаг хүчтэй шахуурга, насос юм. Зүрх нь; дөрвөн хөндийтэйгээс дээд хоёрыг нь тосгуур, доод хоёрыг нь ховдол гэж нэрлэдэг.

(more…)

Зүрхний хэм алдагдал

Зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдлуудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.

(more…)

Зүрхний шигдээс буюу миокардын инфаркт

Зүрхний шигдээс буюу инфакт нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний хамгийн хүнд хэлбэр нь юм. Харамсалтай нь зүрхний цусан хангамж хомсдох эмгэг нь маш өргөн тархсан эмгэг бөгөөд эрэгтэйчүүдийн 50%, эмэгтэйчүүдийн 30% нь энэ өвчинд ямар нэг байдлаар нэрвэгдсэн байдаг. Зүрхний шигдээсийг миокардын инфаркт гэдэг.

(more…)

Титэм судасны өвчин

Титэм судасны өвчин нь зүрхний титэм судсаар урсах цусны урсгалын хямралаар илэрнэ. Титэм судас нарийсах, эсвэл бөглөрөхөд зүрхний булчингийн цусан хангамж, хүчилтөрөгч дутагдана. (more…)

Цусны эргэлтийн архаг дутагдал

Цусны эргэлтийн архаг дутагдал /ЦЭАД / – Тайван болон ачааллын үед эд эрхтэнд бодисын солилцоонд хэрэгцээтэй цусыг хүргэж чадахгүй болох зүрхний үйл ажиллагааны эмгэг физиологийн байдлыг хэлнэ.

(more…)

Зүрхний ишеми өвчин

Зүрхний титэм судсаар эргэлдэх цусны хэмжээ, зүрхний булчингийн  хүчилтөрөгчийн хэрэгцээ хоёрын хоорондын тэнцвэрт байдал алдагдаж  хүчилтөрөгчийн хангамж буурснаас зүрхний булчинд бодисын солилцооны  хямрал үүсэхийг зүрхний ишеми өвчин (ЗИӨ) гэнэ.

(more…)

Атеросклероз

Атеросклероз нь архаг явцтай, бодисын солилцооны хямралын улмаас артерийн судасны хананд  өөрчлөлт гарч цусны урсгал саатахыг хэлдэг.

(more…)

Артерийн даралт ихсэлт

Артерийн даралт ихсэлт нь зөвхөн артерийн судасны хананд учруулах даралтын ачаалал гэж ойлгож болно. Энэ нь ганцхан ӨВЧИН бус, олон янзын шалтгаан, илрэх шинж тэмдгүүдтэй, эмчилгээний үр дүн нь харилцан адилгүй эмгэг байдал юм.

(more…)

Судасны хатуурал буюу атеросклероз

Судасны хатуурал буюу атеросклероз гэдэг нь артерийн судасны хана хатуурч, уян чанараа алдан, хөндийнх нь хэмжээ нарийсахад хүргэдэг эмгэг. Ингэснээр цус чөлөөтэй урсах боломжгүй болдог. Судас хатуурах эмгэгээр ихэвчлэн дунд болон ахимаг насны хүмүүс өвчилдөг ч хүүхэдэд ч тохиолддог.

(more…)

Зүрхний цусан хангамж хомсдох

Зүрхний цусан хангамж хомсдох өвчин гэдэг нь зүрхний булчинг цусаар хангадаг титэм судасны цусан хангамж хурц эсвэл архагаар хямардаг зүрх судасны хурц болон архаг өвчнүүдийн бүлгийг холбосон нэр томъёо гэж мэргэжилтнүүд үздэг. Зүрхний цусан хангамж хомсдох өвчин нь хэд хэдэн хэлбэртэй.

(more…)