Нүд

Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл

Нүдний алимыг бүрхэж байдаг нимгэн тунгалаг хальсыг “нүдний салст бүрхүүл” гэдэг. Энэ салст бүрхүүл нь нулимсны шингэний чухал бүрдүүлэгч бодисуудыг боловсруулахад тусладаг, жижиг гадны биет, бичил амьд биетээс хамгаалах хориг болж байдаг болохоор маш чухал ач холбогдолтой юм.

(more…)

Болорын бүдэгшил

Болор нь солонгон бүрхэвчийн ард байрладаг хоёр талт төвгөр линз бөгөөд гэрлийн туяаг эвэрлэг дээр төвлөрүүлэх үүрэгтэй. Ямар нэг шалтгааны улмаас энэхүү болор нь хэсэгчлэн, эсвэл бүрэн бүдгэрч, булингартахыг болорын бүдэгшил гэдэг. Орчин үеийн анагаах ухаанд энэ өвчнийг “катаракта” гэж нэрлэдэг.

(more…)

Нүдний даралт ихдэх

Ерөнхий

Нүдний даралт ихдэлт буюу глауком нь нүдний даралт  /дотоод/нэмэгдсээр, харааны мэдрэлийг гэмтээдэг архаг өвчин юм. Энэ өвчин нэлээд өргөн тархсан өвчин бөгөөд статистик мэдээнээс үзвэл дэлхийн хараагүйчүүдийн 1/3 нь энэ өвчний улмаас хараагаа алдсан байдаг аж.

(more…)

Ойрын харалган

Хэрэв хүн “нэмэх” шил зүүдэг, юм уншихдаа нүднээсээ номоо холдуулж уншдаг бол ойрын хараа муутай байна гэсэн үг. Анх XV зуунаас ном  хэвлэх хялбар арга сэдэснээр хүмүүс  номыг ихээр унших болж, улмаар үсэг нь балартаж,  уншихад бэрхшээлтэй болох өөрөөр хэлбэл ойрын хараа муудах гэсэн асуудалтай тулгарчээ.

(more…)

Холын харалган

Өрнө дахинд холын харалганы талаар анхлан Грекийн филиософич Аристотель тэмдэглэн бичсэн байдаг. Зарим хүн юмыг ялгаж харахын тулд нүдээ онийлогодог болохыг ажигласан нь тэр. Аристотель энэ үзэгдлийг “миопс” гркээр бол “онийлгох” гэж нэрлэсэн.

(more…)

Харааны гажиг буюу астигматизм

Астигматизм буюу харааны гажиг нь дэлхийн бараг хүн болгонд шахуу байдаг ч дийлэнх тохиолдолд буюу  85% хараанд нөлөөлөхөөргүй өчүүхэн бага байдаг ажээ. Харин үлдсэн 15% нь энэ гажигийг тусгай шил, эсвэл мэс заслаар арилгах гэж үйлээ үзэж байдаг.

(more…)