Хавдар

Хөхний өмөн

Хорт хавдар судлалын суурийг  өрнийн анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ анх гаргасан түүхтэй. Нэгэн удаа Гиппократаас тусламж авахаар нэг алдартай эмэгтэй иржээ. Гэтэл түүний хєхєнд аймшигт хорт хавдар vvсч, арьсаар үсэрхийлэн тархаад далайн хавчны хуягтай тєстэй хатуу тав бий болгосон байжээ.

(more…)

Умайн хүзүүний өмөн

Ерөнхий

Умайн хүзүүний хорт хавдар буюу өмөн нь эмэгтэйчүүдийн дундахь тархалтаараа ходоод, арьс, хөхний өмөнгийн дараа дөрөвт ордог өвчин. Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байгаа хэвийн эсээс үүссэн хорт хавдар юм. Жил бүр энэ өвчнөөр 600000-аас дээш тооны эмэгтэйчүүд өвчилж байна.

(more…)

Уушигны өмөн буюу уушигны хорт хавдар

Тамхины хор уршгийн талаар хангалттай их мэдээлэл байдаг тул олон зүйл нурших нь илүүц биз. Хамгийн наад зах нь өдөрт хоёр ба түүнээс дээш хайрцаг татах тохиолдолд уушгины өмөн буюу хорт хавдраар өвдөх магадлал 25-125 дахин ихэсдэг гэдгийг л тогтоогоод авчихад илүүдэхгүй байх.

(more…)

Хорт хавдар буюу рак

Бүх эд эрхтэнд хавдар үүсч болно. Хүний бие махбод маш олон төрлийн эдээс тогтдог бөгөөд ямар эдээс үүссэнээс шалтгаалаад хавдар янз бүр байдаг. Хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсөж,  олширсноор хавдар үүснэ. Хорт хавдрыг өмөн гэдэг.

(more…)

Шулуун гэдэсний өмөн

Сүүлийн 20 жилийн хугацаанд шулуун гэдэсний хорт хавдар буюу өмөнгөөр өвдөх тохиодол хэд дахин ихэсч, АНУ, Канад, Израиль, Австраль, Энэтхэг, Хятад, Латин Америк тэргүүлэн, Дундад Ази сүүлийн байрыг эзэлж байна. Дэлхийд жил бүр бүдүүн гэдэсний өмөнгийн 510000 тохиолдол илэрч байгаагийн 30-40% -г шулуун гэдэсний өмөн эзлэж байна.

(more…)

Меланома буюу арьсны хорт хавдар, Харангар

Хүний арьсанд меланин (melanos-хар гэсэн грек үг) гэдэг будагч бодис боловсруулдаг меланоцит нэртэй өвөрмөц эс байдаг. Энэ нөсөө нь арьс, үс, нүдний өнгийг тодорхойлдог. Мөн меланин нь шүүлтүүр маягын үүрэг гүйцэтгэж  арьсыг хортой хэт ягаан туяанаас хамгаалж байдаг. Биднийг анхааралгүйгээр наранд ээж байх хооронд меланоцитүүд ажиллаж нєсєєг хvчтэй боловсруулж байдаг.

(more…)