Цусан суулга өвчнөөс сэрэмжлүүлэх зөвлөмж

Цусан суулга өвчин үүсгэгч нь шигелийн бүлгийн нянгууд бөгөөд дотроо хэд хэдэн дэд хүрээтэй, сүүнд 2-17 хоног, тарганд 6-15 хоног, хоолонд 2-62 хоног, хөрсөнд 2-4 сар, сүүдэрт 79 хоног амьдрах чадвартай, нарны гэрэлд 30 минут, 60 хэм халаахад 10 минут, 3-5%-ийн хлорын уусмал, сульмагийн уусмалд амархан үхдэг, цөцгий, ээдэм, зайрмаг, жимсний шүүс, махан хоол, ногоо, жимсэнд үрждэг нян юм. 

Read moreЦусан суулга өвчнөөс сэрэмжлүүлэх зөвлөмж

Арьс дотор эрхтэний толь мөн

Арьс нь хүний биеийг бүхэлд нь хучиж бие мах бодид олон чухал үүргийг гүйцэтгэдэг хамгийн том эрхтэн гэж хэлж болно. Ийм учраас арьс гэдэг эрхтэний талаар хүн зохих мэдлэгтэй байх ёстой. Насанд хүрсэн хүний арьс биеийн гадаргын 1,5–2,0 м кв талбайг, биеийн жингийн 5%, өөхөн давхрагаа оруулбал 15% хүртлэх жинг эзэлдэг. Арьс нь өөрийн өвөрмөц өнгө, зураглал хээтэй байдаг. Хувь хүн бүрийн арьсны зураглал хээ давтагдашгүй өөр өөр байна. Энэ аргыг ашиглаж хөгжсөн шинжлэх ухаан ч байна. Үүнээс гадна арьс нь бүх биеийг хучиж байдаг хамгаалалтын даавуун бүрхүүл биш бөгөөд организмд олон чухал үүргийг гүйцэтгэдэг байна.

Read moreАрьс дотор эрхтэний толь мөн

Хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

 Ашиг олох, ашиг олох бас дахин ашиг олох гэсэн зарчмаар амьдарч байгаа нийгэмд хувь хүн, компаниуд нь энэхүү ашгийг олохын төлөө юу ч хийхээс буцахгүй. Тийм ч болохоор ашиг олохын төлөө гүйлгээ сайтай бүтээгдэхүүн, тэдний дотор хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хямд бага зардлаар олноор нь хийж борлуулахыг хичээдэг. Гэтэл олон зуун жилийн турш уламжлан ирсэн хуучны аргаар хийвэл бага зардлаар олноор нь үйлдвэрлэх бараг боломжгүй. Ингэж хийсэн хүнсний бүтээгдэхүүн нэгд өртөг өндөр, хоёрт удаан хадгалах боломжгүй, гуравт тэр бүр үзэмжтэй байдаггүй.

Read moreХүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

Хоол боловсруулах систем

Өнөөдөр ходоод, элэг, цөс, нойр булчирхай гээд хоол боловсруулах системийн өвчин эмгэг манайхны дунд толгой цохиж байгаа нь гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Гуч гарсан таван хүнээс асуусахад багаар бодож хоёр нь цээж хорсдог, эсвэл ходоод өвдлөө, цөс өвдөөд гэсэн зовиуртай явдаг.

Read moreХоол боловсруулах систем

Цээж хорсох

Улаан хоолойны дагуу эсвэл цээжний орчимд залгиур дээр хорсон эвгүй мэдрэмж төрөхийг хэлнэ. Нэг талаас энэ таагүй мэдрэмжээс салах тийм ч хэцvv биш. Үүний тулд аяга усанд нэг цайны халбага сод хийж уухад арван минутын дараа эвгүй мэдрэмж алга болно.

Read moreЦээж хорсох

Ходоодны үрэвсэл буюу гастрит

Ходоодны үрэвсэл нь ихэвчлэн хавар намрын улиралд ажиглагддаг. Ходоод төөнөж  байгаа мэт өвдөн, заримдаа дотор муухайрдаг. Гастрит нь ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Үрэвсэл нь арван хоёр хуруу гэдэс рүү дамжсаныг гастродуоденит гэнэ. Эдгээр үрэвслийг хоёр ангилдаг, үүнд: ходоодны хүчиллэг ихэссэн ба багассан гэж.

Read moreХодоодны үрэвсэл буюу гастрит

Ходоодны шарх

Ерөнхий

Шархлаа өвчин нь хүний ходоод ба 12 хуруу гэдэсний ханын бүрэн бүтэн байдал алдагдсанаас үүсдэг өвчин юм. Энэ өвчнөөр ихэнхдээ 20-50 насны эрэгтэйчүүд өвчилдөг бөгөөд жил ирэх тутам тоо нь нэмэгдсээр байна.

Read moreХодоодны шарх

Хоолны хордлогот халдвар ба хоолны хордлого

Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.

Read moreХоолны хордлогот халдвар ба хоолны хордлого

Мухар олгой

Аппендикс буюу мухар олгой нь мухар гэдэсний өт хэлбэрийн ургацаг бєгєєд нарийн бvдvvн гэдэс ний бараг зааг дээр оршино. Мухар олгой нь олон тєрлийн мэрэгчид, зарим нэг араатан амьтан, сармагчин болон хvнд байдаг.

Read moreМухар олгой

Өтгөн хаталт

Ерөнхий

48 цагаас дээш хугацаанд  өтгөн гарахгvй байхыг өтгөн хаталт гэнэ. Өтгөн хатах нь байнга тохиолддог хямралын нэг бєгєєд статистик мэдээнээс үзвэл ихэвчлэн бага насны хvvхэд, ахимаг насны хvмvvст тохиолддог. Барууны єндєр хєгжилтэй орнуудын хvн амын арван хувь нь архаг өтгөн хаталттай байдгаас эмэгтэйчvvдэд эрэгтэйчvvдээс гурав дахин  илvv тохиолддог байна.

Read moreӨтгөн хаталт