Чихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

 

 Сүүлийн жилүүдэд манай улсад чихрийн шижин буюу хар яриагаар сахарын өвчин гэгддэг эмгэгийг тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад чихрийн шижин эмгэгийг дагасан олон луйвар гарах болов. Зарим хүн хүнийг сахарын өвчтэй байна гэх, зарим өвдөөгүй байна гэх. Зарим нь бүр эмчилгээ нь гарч ирээгүй байгаа чихрийн шижин өвчнийг эдгээнэ гэж өвдөж зовсон хүмүүсээс таван цаас саах юм. Иймд юуны өмнө энэ таагүй эмгэгийг туссан эсэхийг эхлээд баттайгаар тодорхойлох хэрэгтэй.

Read moreЧихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

Шээсний шинжилгээний талаар товч

  Шээс нь хүний бие махбодийн төлөв байдлын талаар маш ихийг өгүүлж чаддаг. Тиймээс ч өвчин эмгэг туссан үед эмч нар шээсний шинжилгээ хийх заалт бичиж өгдөг. Шээсний шинжилгээнд ямаршуу үзүүлэлтүүдийг голлон анхаардаг, тэдгээр ямар ач холбогдолтой болох талаар  товч тайлбар өгөх хэрэгтэй байх.

Read moreШээсний шинжилгээний талаар товч

Цусны бүлэг

Ерөнхий

Өдөр тутмын амьдралд тэр бүр хэрэг болоод байдаггүй болохоор хэддүгээр цусны бүлэгтэйгээ мэддэг хүн цөөн. Тэгэж байгаад гэмтэж бэртэх, өвчин эмгэг тусах, эсвэл гадаад явах хэрэгтэй болохоор л аргагүйн эрхэнд цусныхаа бүлгийг тодорхойлуулдаг. Ингэхэд яагаад ийнхүү цусыг бүлэг болгон хуваагаад байгаа юм бэ, ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт төрөх нь зүйн хэрэг. Энэ талаар ойлгомжтой товчхон танилцуулахыг хичээв.

Read moreЦусны бүлэг

Хорт хавдар /өмөнгийн маркерууд ба хорт хавдрын оношилгоон дахь тэдгээрийн гүйцэтгэдэг үүрэг

Хорт хавдар/өмөнгийн маркерууд гэдэг нь аль нэгэн ганц, эсвэл олон төрлийн хавдрын үед өвчтөний цус, шээс, эсвэл эдээс хэвийн хэмжээнээс илүүгээр илэрдэг бодисууд юм. Гормон буюу даавар, фермент, сөрөг биет зэрэг олон янзын бодисууд нь хавдрын маркерийн үүрэг гүйцэтгэж байж болно.

Read moreХорт хавдар /өмөнгийн маркерууд ба хорт хавдрын оношилгоон дахь тэдгээрийн гүйцэтгэдэг үүрэг

Цусны биохимийн шинжилгээ. Кальци

Кальци (Са, Calcium) нь хүний биенд хамгийн ихээр агуулагддаг органик бус элемент.

Кальцийн ач холбогдол

Кальци нь биологийн хувьд хүний биенд олон чухал үүрэг гүйцэтгэдэг, үүнд:

Read moreЦусны биохимийн шинжилгээ. Кальци

Цусны биохимийн шинжилгээ. Витамин В12

Витамин В12 (цианокобаламин, кобаламин) орлуулашгүй эрдэсийн элементүүдийг агуулж байдаг амин дэм юм.

Энэ амин дэм нь хүний биед нийлэгждэггүй болохоор хүнсний бүтээгдэхүүн зэргээр зөвхөн гаднаас авах боломжтой.

Read moreЦусны биохимийн шинжилгээ. Витамин В12

Цусны биохимийн шинжилгээ. Фолийн хүчил

Фолийн хүчил нь (Folic Acid, фолацин) В-ийн бүлгийн усанд уусдаг амин дэм.

Read moreЦусны биохимийн шинжилгээ. Фолийн хүчил

Цусны биохимийн шинжилгээ. Фосфор

Фосфор (Р) нь эсийн доторх фермент юм. Төв мэдрэлийн системийн хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай элемент юм.

Фосфорын нэгдлүүд нь хүний биеийн эс болгонд байдаг бөгөөд физиологийн химийн бараг бүх урвалд оролцдог.

Read moreЦусны биохимийн шинжилгээ. Фосфор

Цусны биохимийн шинжилгээ. Магни

Магний (Мg, Magnesium) нь олон тооны ферментийн найрлагад ордог бөгөөд эсийн дотор идэвхтэй элемент юм. Мөн эритроцит, булцин, элэг г.м. бусад эд, эрхтэнд агуулагддаг. Магни нь зүрх, мэдрэл болон булчингийн эдийн хэвийн үйл ажиллагаан илүү чухал хэрэгтэй байдаг.

Read moreЦусны биохимийн шинжилгээ. Магни

Цусны биохимийн шинжилгээ. Хлор

Хлор (Cl, Chloride) нь эс гаднах шингэн болон ходоодны хүчлийн гол фермент юм.и Хлор нь осмотик даралтыг тогтворжуулах, цусны хүчил шүлтийн баланасыг тохируулах гээд олон янзын чухал үүрэг гүйцэтгэдэг. Хлорын давсны нэгдэл хэлбэрээр хүний биед орж ирдэг. Хлор нь биеийн усны тэнцвэрийг тогтоон барьдаг, шаармагийг биеэс гадагшуулах чанартай г.м.

Read moreЦусны биохимийн шинжилгээ. Хлор