Ерөнхий
Шамбарам нь хамгийн өргөн тархсан эмгэгүүдийн нэг юм. Гэдэсний зовиураар эмчид хандсан хүмүүсийн 40% хувь нь шамбарамтай байдаг гэсэн судалгаа бий. Цагаан мах гээд байдаг зүйл нь хошногоны салст бүрхэвчийн атираанууд юм.
Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний хураагуур судас гол төлөв хошного орчимд зангилаатан өргөсөх өвчин юм. Энэ өвчний тархалтын талаар баттай статистик мэдээ байдаггүй ч зарим эх сурвалж нь насанд хүрсэн хүн амын 86 хүртэлх хувь нь шамбарамтай гэдэг. Манайхан хар яриандаа цагаан мах, цагаан мах гарах гэж яриад сурчихсан байдаг.