Шүд

Хиймэл шүд

Сайн мэдэхгүй хүнд бол хиймэл шүд нь хуванцар, эсвэл резин ч гэмээр эдээр хийгдсэн энгийн зүйл мэт санагдах байх. Үнэн хэрэг дээрээ хиймэл шүд нь нэлээд нарийн бүтэцтэй биомеханик хийц юм.  Хиймэл шүдний хамгийн гол зорилго нь алдагдсан шүдийг амьд шүднээс ялгагдахгүйгээр нөхөн сэргээх.

(more…)

Шүдний суурь эдийн өвчин

Шүдний суурь эд буюу пародонт нь шүдийг тойрон эрүүний ясанд бэхэлж өгч эдүүдийн цогц юм. Энэ нь шүүд цоорох өвчний адил маш өргөн тархсан өвчлөл бөгөөд ДЭМБ-ын гаргасан мэдээнээс үзвэл дэлхийн насанд хүрэгчдийн 95%, хүүхдүүдийн 80% нь ямар нэг байдлаар нэрвэгдсэн байдаг ажээ.

(more…)

Ломбо буюу пломб

Ломбо буюу пломб гэдэг нь шүдний бүтэц ба үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлыг сэргээхийг тулд шүдний согог, эсвэл хөндийг дүүргэдэг хурдаг хадтаг уян хатан материал юм.

(more…)

Шүдний уйланхай буюу шүдний киста

Киста гэдэг нь грекийн “kystis” гэсэн үгнээс гаралтай бөгөөд орчуулбал уйланхай, хүүдий гэсэн утгатай. Иймд бие махбодод дотроо үхсэн эсүүд, бактер зэргийг агуулсан шингэн бүхий хатуу ханатай хөндий биет үүсэхийг киста буюу уйланхай гэнэ. Уйланхайн ханаг бүрхсэн эсүүд нь байнга шингэн ялгаруулж байдаг тул кистагийн хэмжээ томорсоор байдаг.

(more…)

Шүд цоорох өвчин буюу кариес

Ерөнхий

Кариес буюу шүд цоорох өвчнийг хамгийн эртний өвчнүүдийн нэг гэж үздэг. Гэвч 18-р зууны үеэс Америкт чихрийн нишингийн тариалан бий болж, олдоц муутай үнэтэй байсан сахар, чихэр нь хямд, хаа сайгүй таардаг болсон цагаас эхлэн шүд цоорох өвчин нь асар хурдацтайгаар тархаж эхэлсэн юм.

(more…)

Шүдний хурц өвдөлт

Шүдний эмч нар хурц өвдөлттэй хүмүүсийг дугаарлалгүй шууд үзэж, эмчилгээ хийдэг. Шүд хүчтэй өвдөх гэдэг ямаршуу там байдгийг өвдөж үзсэн хүн сайн мэдэх тул ингэж яаралтай үзэхээс ч өөр аргагүйг сайн ойлгож байгаа байх.

(more…)

Гоо сайхны стоматологи

Ерөнхий

Стоматолгийн шинжлэх ухаан хөгжисний ачаар өвчин, нас ахих зэргээс бол шүдгүй болсон ч бусдаас ичиж зоволгүй нүүр дүүрэн инээмсэглэлтэй явах боломжтой болсон. Наад захын жишээ нь гэхэд АНУ ба Европд 70 түүнээс дээш настай хүмүүсийг 20-оос цөөнгүй шүдтэй болгох хөтөлбөр хэрэгжээд удаж байна.

(more…)

Шүдний чулуу

Шүдний дийлэнх нь аль нэг газраа бараан толботой байгааг толинд харж болно. Зажлах гадаргуу дээр байрласан толбо нь шүд цоорох өвчин эхлээд байгаагийн шинж. Харин шүдний дотор ба гадна талд байрласан хүрэндүү өнгөтэй толбо нь шүдний чулуу юм. Шүдний чулуу нь гол төлөв буйлнаас холгүй байрладаг.

(more…)

Шүдний гаралтай ясны хальсны үрэвсэл

Өвчний угийг таслалгүйгээр эмчлэх боломжгүй. Иймд өвчтэй шүдийг содоор зайлж, анальгин уугаад, эсвэл цоорхойг бөглөдөг гэх “шидэт” оогоор угаасан болоод эмчлэх боломжгүй. Иймд шүд өвдсөн тохиолдолд элдэв зүйлээр өөрийгөө хууралгүй мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

(more…)