Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудыг хүргэж байна.

Read more

Чалх сайтай байхыг хүсвэл зүрхээ дэмж

Эрэгтэйчүүдийг чалх сайн байхад нөлөөлдөг олон хүчин зүйлс дотроо хамгийн чухлынх нь нэг нь зүрх гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Эр бэлэг эрхтний хөндий биет рүү хэдий чинээ их цус шахагдан орж, удаан хугацаанд байна тэр хэмжээгээр эрхтний хэмжээ том байдаг. Ингэж цусыг тогтмол шахахад зүрх санасныг бодвол маш их ачаалал авдаг.

Read more

Чихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

 

 Сүүлийн жилүүдэд манай улсад чихрийн шижин буюу хар яриагаар сахарын өвчин гэгддэг эмгэгийг тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад чихрийн шижин эмгэгийг дагасан олон луйвар гарах болов. Зарим хүн хүнийг сахарын өвчтэй байна гэх, зарим өвдөөгүй байна гэх. Зарим нь бүр эмчилгээ нь гарч ирээгүй байгаа чихрийн шижин өвчнийг эдгээнэ гэж өвдөж зовсон хүмүүсээс таван цаас саах юм. Иймд юуны өмнө энэ таагүй эмгэгийг туссан эсэхийг эхлээд баттайгаар тодорхойлох хэрэгтэй.

Read more

Алекса клиник

Манай олон улсын эрүүл мэндийн төв нь “Medical On Group International” болон ОХУ-ын Эрхүү хотод 2005 оноос хойш амжилттай ажиллаж байгаа “Medical On Group – Иркутск” клиниктэй хамтран ажилладаг. 1987 оноос эхлэн 25 жилийн туршид одоог хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд нийт 1,7 сая иргэнд үйлчилсэн байна. Олон улсын “Medical On Group International” … Read more

БНСУ-аас элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч Монголд ирнэ

БНСУ-ын “Кореа” их сургуулийн докторант, “Анам” эмнэлгийн Зүрхний төвийн эмч Ц.Саруултай ярилцлаа. -Элэгний эмгэг сүүлийн жилүүдэд ихсэж байгаа нь ямар шалтгаантай вэ. БНСУ-д энэ төрлийн өвчлөл ямар түвшинд байдаг бол? -Монголд элэгний эмгэгийн голлох шалтгаан нь элэгний В, С вирусын халдварын тархалт их байгаатай холбоотой. В, С вирусын халдвараас үүдсэн элэгний хатуурал, элэгний өмөнгийн өвчлөл … Read more

Уулзалт зохион байгууллаа

“Цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэгийг эрчимжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвээр уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс санаачилсан юм. Энэхүү уулзалтад НЭМГ болон ММСС-ын Эрүүл мэндийн төслийн Эрт илрүүлэг, эмчилгээний багийн мэргэжилтэн Ж.Энхзул, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчин хариуцсан … Read more

Ц.САРУУЛ: МОНГОЛЧУУД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ГЭР БҮЛ, ЭРҮҮЛ МЭНД ГЭЭД БҮХНЭЭ ХАЯАД ЗҮТГЭДЭГ


БНСУ-ын “Кореа” их сургуулийн оюутан, “Анам” эмнэлгийн Зүрх судасны төвийн эмч Ц.Саруултай уулзлаа. Тэрбээр өөрийн ажилладаг эмнэлэгт монголчуудыг хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж нээхээр эх орондоо ирээд байхад нь ярилцсан юм. (Анам Эмнэлэгийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч ENCORE VERITAS Co.,LTD талаархи мэдээллийг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!)

-Сурахын хажуугаар эмнэлэгт ажиллахад хэцүү байна уу?

-Зүгээр ээ, аль алийг нь амжуулаад л явдаг. Манай сургууль Солонгостоо Сөүлийн их сургуулийн дараа орох том сургууль. “Анам” бол “Кореа” их сургуулийн эмнэлэг л дээ. Би энэ эмнэлгийн Зүрх судасны төвд зүрхний титэм судасны нарийслыг эмчлэх мэс ажилбарын чиглэлээр ажилладаг. Одоо гурав дахь жилдээ ажиллаж байна. 

Read more

Стресс тайлах хялбар дөрвөн арга

 Бензин түлшний, махны үнэ нэмэгдлээ, эдийн засгийн хямрал нүүрлээд мөнгө төгрөг хомсдлоо г.м. гадаад нөхцөл байдал, өдөр тутмын нэгэн хэвийн ажил, утаа тортог, бөглөө, бухимдал гээд ойрын нөхцөл байдал зэрэг олон шалтгааны улмаас бидний орж байдаг стрессийн хүрээ, зэрэг улам бүр нэмэгдсээр.

Релаксаци буюу биеэ суллан тайвшрах дасгалууд нь тэр бүх стрессийг тайлж, амрах, хүчээ сэлгэх шалгарсан арга юм. Зүгээр ч нэг хүчээ сэлгэх биш богино хугацаанд илүү үр ашүгтай алжаалаа тайлж, өөртөө илүүтэй итгэлтэй болно.

Read more

Хааяа нэг ч гэсэн нулимс дуслуулж бай

  Хүмүүс нулимсыг гол төлөв бэрхшээл, зовлонтой холбон төсөөлөөд инээмсэглэл, инээдийг баяр баясгалантай холбодог. Үүний тод жишээ бол америкчууд. Тэд үргэлж л инээмсэглэж явдаг. Гэхдээ дандаа сайхан амьдралтайдаа тэгээд байна гэж эндүүрэх хэрэггүй.

Read more

Толгой таллаж өвдөх үед хийх цэгэн иллэг

 Ерөнхий
Хүйтэн сэрүүний улирал болоход гадны хүйтэн ба тасалгааны халуун, ханиад томуу зэргээс үүдэлтэйгээр толгой таллаж өвдөх нь өргөн ажигллагддаг (Орос, Баруунд толгой таллаж өвдөхийг мигрень / migraine гэдэг. ) Тухай бүрт толгой таллаж өвдөхөд хүргэсэн үндсэн шалтгааныг нь арилгах замаар өвдөлтийг намжаах нь хамгийн зохистой. Гэхдээ ажил их, ачаалал өндөр үед тэр бүр эмнэлэг явах боломж гардаггүй. Ийм нөхцөлд толгой таллаж өвдвөл хийх цэгэн иллэгийг танд хүргэж байна.

Read more