Судасны хатуурал буюу атеросклероз гэдэг нь артерийн судасны хана хатуурч, уян чанараа алдан, хөндийнх нь хэмжээ нарийсахад хүргэдэг эмгэг. Ингэснээр цус чөлөөтэй урсах боломжгүй болдог. Судас хатуурах эмгэгээр ихэвчлэн дунд болон ахимаг насны хүмүүс өвчилдөг ч хүүхэдэд ч тохиолддог.
A-Я өвчин
Зүрхний цусан хангамж хомсдох
Зүрхний цусан хангамж хомсдох өвчин гэдэг нь зүрхний булчинг цусаар хангадаг титэм судасны цусан хангамж хурц эсвэл архагаар хямардаг зүрх судасны хурц болон архаг өвчнүүдийн бүлгийг холбосон нэр томъёо гэж мэргэжилтнүүд үздэг. Зүрхний цусан хангамж хомсдох өвчин нь хэд хэдэн хэлбэртэй.
Зүрхний импульсийн хориг
Зүрхний импульсийн хориг нь зүрхний хэмнэл алдагдалтын нэгэн төрөл юм. Зүрхний дамжуулагч системээр агшаагч импульс дамжих явц удаашрах, эсвэл бүрэн зогсохтой холбоотой зүрхний ажиллагааны алдагдлыг зүрхний импульсийн хориг гэдэг.
Зүрхний орчим өвдөх
Зүрхний орчмоор өвдөх нь яаралтай тусламж авахад хүргэдэг хамгийн их тархсан шалтгааны нэг юм. Зүрхний өвдөлтийг хоёр үндсэн бүлэгт хувааж болно:
Судасны өргөсөлт буюу варикоз
Варикоз буюу хураагуур судасны өргөсөлт нь (varix нь зангираа, дүүрэлт гэсэн латин үг юм) хураагуур судас буюу венийн судасны хана нимгэрч, хөндий нь тэлэгддэг өвчин юм. Өргөсөлт өвчин нь маш эртний түүхтэй бөгөөд бүр Эртний Египетийн муутуу цаасдээр хүртэл тэмлэгдсэн байдаг.
Даралт ихсэх өвчин
Даралт ихсэх өвчнийг анагаах ухаанд артерийн гипертони, артерийн гипертензи гэж нэрлэдэг. Гипертони нь тонус ихсэх, чангарах, гипертензи нь даралт ихсэх гэсэн утгатай. Гэхдээ яаж ч нэрлэлээ гэсэн энэ ойлголтын дор артерийн даралт нь хэвийн хэмжээнээс өсдөг төлөв байдал, эсвэл эмгэгийг ойлгодог. Ямар ч насанд 130/80 хүртэлх даралтыг хэвийн гэж үздэг бол 140/90-ээс эхлээд артерийн гипертензи буюу даралт ихсэх тухай яригдаж эхэлнэ.
Давсагны чулуу
Бөөр, шээсний суваг, давсганд чулуу үүсэхийг давсаганд чулуу үүсэх өвчин гэнэ. Эртний Египетэд хэдэн мянган жилийн тэртээ өөд болсон хүний мумийгаас давсагны чулуу олдож байсан баримт байдаг. Ингэхээр энэ өвчин нэлээд эртнийх нь ойлгомжтой.
Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит
Түрүү булчирхай үрэвсэхийн простатит гэдэг. Түрүү булчирхайн цочмог үрэвсэл нь харьцангуй цөөн тохиолддог бол архаг үрэвсэл нь 20-50 насны эрчүүдийн 30% нь тохиолддог. Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит нь эрэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсан бөөр, шээсний замын өвчнүүдийн нэг юм.
Шээсний сүвийн үрэвсэл буюу уретрит
Шээсний сүвний үрэвслийг анагаах ухаанд уретрит гэж нэрэлэдэг. Уретрит нь шээх үед өвдөх, дотроос нь ялгадаас гарах гэсэн үндсэн шинж тэмдгээр илэрдэг. Хүйс ялгалгүй тохиолддог өвчин.
Бөөрний тэвшинцрийн үрэвсэл буюу пиелонефрит
Янз бүрийн нянгаар үүсгэгдсэн бөөрний үрэвсэлт өвчнийг бөөрний тэвшинцэр -ийн үрэвсэл буюу пиелонефрит нь гэж нэрлэдэг.