Утас

Эмнэлгийн утас дуугарч байна гэнэ.
-Байна уу, би танайд 6-р палатанд хэвтэж байгаа Гомбоо гэдэг хүний биеийг асуух гэсэн юм аа? Ямаршуу байгааг нь хэлээд өгөхгүй юу?
-Түр хүлээгээрэй. Би эндээс хараадахъя. Энэ байна…. Хугарал нь сайн бороолж байгаа юм байна. Маргааш гипсийг нь аваад баасан гарагт оёдлыг нь авна даа.
-Ашгүй дээ. Тэгээд эмчийн хяналтанд хэр удаан байх вэ?
 – Хоёр гурван долоо хоног шарлага, физик эмчилгээнд явах хэрэгтэй болно.
-Тэгээд эмнэлгээс хэзээ гарах юм бол?
-Баасан гарагт. Ингэхэд та өөрөө Гомбоогийн хамаатан нь уу?
-Үгүй ээ. Би тэр Гомбоо чинь өөрөө байна. Хамгийн гол нь танай энэ балай эмнэлэгт нь юу болоод, яагаад ийгээд байгааг надад хэлээд өгчих хүн ганц ч алга.

Read moreУтас

Төр ба ард түмэн

Төрийг томчуудтай, ард түмнийг хүүхэд багачуудтай зүйрлэвэл: 

1.Сайн, эсвэл муу ард түмэн, хүүхэд  багачууд гэж байдаггүй.
2.Сайн, эсвэл муу төр, томчууд гэж л байдаг.
3.Томчууд нь багачуудыг амьдрах нөхцлөөр хангаж, амьдралдаа мөрдөх дүрмийг нь боловсруулаад зөвхөн өөрсдийнхөө сайн ба муу гэсэн төсөөллийг үндэслэн хүмүүжүүлж байдаг.
4.Багачууд нь өөрийн байдалдаа сэтгэл хангалуун байх аваас томчуудтай эрх мэдэл булаацалдах гэдэггүй. Гэнэн багачууд нь дор дороо ажлаа хийж баяр гомдол хослуулан амьдрахдаа  өөрт нь зориулж угсарсан раман дотроо хангалттай эрх чөлөөтэй, бие даасан байдаг. Тэр бүү хэл ашиг хонжоо хэт хөөцөлдсөн томчуудыг шоолж явдаг. Гэхдээ л багачууд нь томчуудгүйгээр байж чадахгүй.
5.Харин багачууд нь тэсвэр алдаад ирэхээрээ  томчуудаасаа оргож зугатаад, эсвэл бүр бослго, үймээн гаргаж чаддаг. Гэхдээ энэ бүхний гол зорилго нь өөрсдөд нь илүү тохирсон өөр томчуудыг олох явдал юм.
6.Ямар ч тохиолдолд томчууд ба багачуууд хоорондын маргаан нь томчуудын багачуудтай хэл амаа ололцох чадваргүйгээс үүдэлтэй байдаг бөгөөд эсрэгээрээ байна гэж огт байдаггүй.
7.Гэхдээ томчууд нь хүүхэд, багачуудгүйгээр амьдраад байж болдог бол төр нь ард түмэнгүйгээр оршин тогтнох боломжгүй юм.

Read moreТөр ба ард түмэн

Эм

Манай төвийн эрдэмтэд эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс сэргийлэх эм бүтээсэн юм. Зүгээр ч нэг бүтээгээгүй амьдрал дээр амжилттай хэрэглэж байна. Анх худалдаанд гарсан цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл 4-н жилийн дотор нэг ч эрэгтэй хүн жирэмслээгүй гэдэг нь манай эмийн чанар чансааг хамгийн сайнаар харуулж байгаа юм.

Read moreЭм

Никотин гэж юү вэ?

Никотин бол байгалиас тамхины навчинд үүсч бүрддэг, органик сууриндаа азот агуулсан химийн нэгдэл буюу алкалоид юм. Никотин нь тодорхой мэдрэлийн эсүүдийг бага тунгаар идэвхжүүлж, хэмжээнээсээ хамааран тамхичинд сэргэх, тайвшрах мэдрэмж төрүүлдэг.

Read moreНикотин гэж юү вэ?

Тамхи татахаа болиход гарах өөрчлөлт

Тамхийг дийлэнх хүмүүс хор гэж хүлээж авдаггүй нь харамсалтай. Гэтэл тамхи нэртэй энэ хорыг татахаа болихоор хүний биед мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гардаг. Өөрийг нь хордуулж байгаа хор дахиж орж ирэхгүй болсон болохоор аргагүй. Ямар ямар өөрчлөлтүүд гардаг болохыг сонирхуулъя.

Read moreТамхи татахаа болиход гарах өөрчлөлт

Давс болон давсалсан хүнсний хэрэглээ

Хоолны давсны хэмжээг хэтрүүлэн хэрэглэх нь даралт ихсэх өвчин үүсэхэд нөлөөлж, улмаар зүрх судастай холбоотой ноцтой эмгэгийн шалтгаан болж болзошгүй. иймд хоногт хэрэглэж буй давсны хэрэглээ өндөр байгааг харгалзан “давсыг бага хэрэглэ, энгийн давсны оронд иоджуулсан давс хэрэглэ” гэсэн зөвлөмжийг хүн амд өгөх хэрэгтэй юм.

Read moreДавс болон давсалсан хүнсний хэрэглээ

Боловсруулсан хүнс, хоолны хэрэглээ

Зарим хоолыг түүхийгээр нь тосонд бэлтгэх нь А аминдэмийн дутлаас сэргийлэх чухал ач холбогдолтой боловч илчлэгийн хэрэглээг нэмэгдүүлдэг. Хоолны өөх тос нь түүний төрөл, бэлтгэх арга,  технологоос их хамаарна.

Read moreБоловсруулсан хүнс, хоолны хэрэглээ

Амьтны гаралтай өөхний хэрэглээ

Амьтны гаралтай өөх тос нь хүний биед амархан шингэж байдаг ч хэтрүүлэн хэрэглэсэн үед эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай. Иймд амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгах шаардлагатай бол дараах зөвлөгөөг дагаа үзээрэй.

Read moreАмьтны гаралтай өөхний хэрэглээ