Эспераль буюу “испраль”

Архидалт, архинд донтох гэгч бэрдтэй нэг тулгарсан хvн мултарч гарахад тун бэрх гэдэг. Гарахыг хүсэвч бие нь дасчихаад, дассан зүйлээ нэхээд ёстой балладаг гэдгийг зовлонг үзсэн хүмүүс сайн мэдэж байгаа. Иймд эмч, эрдэмтэд хэцүү байдлаас гарахад нь тус болохын тулд олон эм бэлдмэл хийсэн байдгийн нэг нь хүмүүсийн дунд “испраль”  ” спираль ” нэрээр алдаршсан Эспераль гэдэг эм юм.

Read moreЭспераль буюу “испраль”

Тетракаин

Нунтаг, 0,5% дусаал (нүдний) хэлбэртэй, хэсэг газарт мэдээ алдуулах  үйлчлэлтэй бөгөөд их төлөв нүдний практикт хэрэглэдэг. Ингэхэд нүдний дотоод  даралт, харааны зохиролд нөлөөлөхгүй, хүүхэн харааг өргөсгөхгүй зэрэг сайн  талтайгаараа ихээхэн тохиромжтой юм.

Read moreТетракаин

Прокаин

Hунтаг, 0,25%-2мл туншил хэлбэртэй, хэсэг газрыг мэдээгүйжүүлэх үйлчлэлтэй тул хэсэг газарт нэвчүүлэн тарьж, хориг тавих болон пенициллин зэрэг  зарим тарилгын бэлдмэлийг уусгах зорилгоор өргөн хэрэглэдэг.

Read moreПрокаин

Бромгексин

4 мг, 8 мг, 16 мг шахмал, 4 мг, 12 мг үрэл, 4 мг|5мл бодис агуулсан  150 мл шингэн, 4 мг|5 мл бүхий 100 мл элексир, 2 мг|мл туншил зэрэг хэлбэртэй  байдаг. Цэр шингэлэн ховхлох үйлчлэлтэй тул ховхрохдоо муу өтгөн цэр бүхий трахеобронхит, архаг бронхит, бронхын багтраа, уушгины цочмог, архаг үрэвсэл,  муковисцидоз зэрэг өвчний үед хэрэглэнэ.

Read moreБромгексин

Ацетилцистеин

100 мг, 200 мг эм агуулсан 3 г ба 5 г мөхлөг (жижиг ууттай), 100  мг шахмал, 200мг бүрээс, 20%-5 мл, 10% – 2 мл туншил хэлбэртэй байх ба цэрийг  шингэрүүлэн, ялгаралтыг нь хөнгөвчилж, цэр ховхлох үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ амьсгалын замын үрэвслийг намжаах нөлөөтэй.

Read moreАцетилцистеин

Амброксол

30 мг шахмал, 15 мг|5 мл бүхий 100 мл-ийн сироп, 15 мг|2 мл бүхий 100 мл утлагын  шингэн, 15 мг туншил зэрэг хэлбэртэй, цэр шингэлэн ховхлох, сурфактантын  үүсэлтийг идэвхжүүлэх, бронхын шүүрлийг хэвд нь оруулах зэрэг үйлчлэлтэй тул  цочмог, архаг бронхит, бронхоэктази, бронхын багтраа, уушгины сүрьеэ, уушгины  цочмог, архаг үрэвслийн үед цэрний гаралтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг.

Read moreАмброксол

Үрийн шингэний шинжилгээ буюу спермограмм

Ерөнхий

Спермограмм гэдэг үрийн шингэнд шинжилгээ хийхийн хэлнэ. Энэ нь эр бэлгийн эсийн чадварыг тодорхойлох дээр тулгуурладаг. Үрийн шингэний физик, химийн болон эсийн найрлагыг тодорхойлохоос гадна эр бэлгийн эсийн тоог гаргадаг.

Read moreҮрийн шингэний шинжилгээ буюу спермограмм

Резус фактор, резус зөрчилдөөн

Цусны улаан эсүүдийн гадаргуй дээрх байрладаг уургийг резус фактор гэдэг. Дэлхийн хүн амын 85% нь энэхүү резус факторыг агуулдаг бөгөөд резус эерэг байхад 15% орчим резус факторгүй, өөрөөр хэлбэр резус сөрөг байдаг. Резус нь сөрөг байлаа гээд хүнд ямар нэг таагүй зүйл учрахгүй ч жирэмсэн резус сөрөг эмэгтэйчүүдэд онцгой анхаарал, халамж шаардлагатай байдгийг анхаарах хэрэгтэй.

Read moreРезус фактор, резус зөрчилдөөн

Циннаризин

25мг, 50мг, 75мг шахмал, бүрээс, 75мг|мл хөвмөл зэрэг хэлбэртэй,  тархины судасны кальцийн сувагт хориг үүсгэх, тархины, титэмийн болон захын  судасны эргэлтийг сайжруулах, тархины биоцахилгаан идэвхийн хямралыг засах, гистамины эсрэг зэрэг үйлчлэлтэй бэлдмэл бөгөөд түүнийг их төлөв тархины  эргэлтийн дутмагшил…

Read moreЦиннаризин