Өсвөр насны холимог шүд

 Хүүхдэд 6 наснаас эхлэн сүүн шүднүүдийн ард байнгын том араа шүд ургаж эхэлдэг байна. Энэ үед сүүн шүднүүд үүдэн шүд , хажуугийн үүдэн шүд , араа шүд , соёо гэсэн дарааллаар унаж, байнгын үүдэн шүд , хажуугийн үүдэн шүд , бага араа , соёо , 7-р том араа шүд / энэ нь хамгийн эхэнд ургадаг 6-р том араа шүдний ард ургана/ гэсэн дарааллаар ургаж бүх сүүн шүд байнгын шүдээр солигддог.

Read moreӨсвөр насны холимог шүд

Жирэмсний үед хийх хэт авианы шинжилгээ буюу эхо

Ерөнхий
Өнөөдөр хөл хүнд болсон эмэгтэй хүн болгоны заавал шахуу ордог шинжилгээ бол хэт авианы буюу бидний хэлж заншснаар эхо шинжилгээ юм.

Гэхдээ удахгүй ээж болох хүн маань эмч л тусгайлан зааж хэлэхгүй бол дэлгэцэн дээр юу гараад, шинжилгээ дууссаны дараа өгдөг бичиг дээрх бөөн тоог юуг заагаад байгааг мэддэггүй. Иймд энэ талаар зарим зүйлийг тодруулъя.

Read moreЖирэмсний үед хийх хэт авианы шинжилгээ буюу эхо

Умайн хүзүүний улайлтын үед хийх үзлэг, шинжилгээ, эмчилгээний төрөл


Толь тавьж үзэх үед умайн хүзүүнд энгийн нүдээр харагдах улайсан хэсэг илэрсэн байхыг умайн хүзүүний улайлт буюу умайн хүзүүний илэгдэл гэж нэрлэдэг.

Read moreУмайн хүзүүний улайлтын үед хийх үзлэг, шинжилгээ, эмчилгээний төрөл

Тархины цус харвалтын дараах эмийн бус эмчилгээ

Инсульт буюу тархины цус харвалтын дараах эмийн бус эмчилгээнд өвчтөн болон түүний туслахууд идэвхтэй оролцох шаардлагатай юм.

Мөрдөх дэглэм
Тархины цус харвалтын дараах эмчилгээнд зөв тогтоосон өдрийн дэглэм ихээхэн чухал ач холбогдолтой байдаг.

Read moreТархины цус харвалтын дараах эмийн бус эмчилгээ

Сүүн шүд

Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдэг байна.Хамгийн анхны сүүн шүд буюу цахиур 4-6 сартай хүүхдэд цухуйгаад 2.5 – 3 настайд ургаж гүйцдэг. Ингээд хүүхэд дээрээ 10 , доороо 10 сүүн шүдтэй болно. 5 – 7 настайд байнгын шүд ургаж эхлээд 12 – 13 настайд ургаж дуусна. Ингээд 28 шүдтэй болсон байна.

Read moreСүүн шүд

Амрах агшин буюу Элэг хөшим тэнэг хэргүүд

Бага ч гэсэн инээд стресс, ядаргаа тайлах маш их хүчтэй байдгийг олон тооны судалгаа нотолсон байдаг. Иймд стрессээ тайлан, муу бүхнээ ардаа үлдээхийг хүссэн хүн бүхэнд инээцгээ гэж сэтгэл судлаачид зөвлөдөг. Бид ч энэ зөвлөгөөг даган танд стрессээ тайлахад тус болж, хамгийн санаанд оромгүй тэнэг гэмт хэрэг, тэдгээрийг үйлдсэн лут “ухаантай” хүмүүсийн талаарх бяцхан зүйлийг хүргэж байна.

Read moreАмрах агшин буюу Элэг хөшим тэнэг хэргүүд

Амрах агшин буюу стерео зураг

Хэт ядарч, сульдсан, стресс -тэй сэтгэл таагүйтсэн үедээ харж, шинэ соргог мэдрэмж олж аван сэтгэлээ сэргээхэд чинь туслах сонирхолтой зурагнуудын талаар үргэлжлүүлэн хүргэж байна. Энэ удаад стерео зургийн талаар сонирхуулж байна.

Стерео зураг буюу SIRDS (Single Image Random Dot Stereograms) гэдэг нь онцгой аргаар ширтэх үед дээр нь янз бүрийн стерео эффектүүд ажиглагддаг график дүрслэлүүд юм.

Read moreАмрах агшин буюу стерео зураг

Цистит

Ерөнхий

Хүйтэн гадарга дээр суухгүй байх, дулаан хувцаслах, ариун цэврийг сайн сахих нь цистит үүсэхээс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг. Гэвч энэ мэтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байтал эмэгтэйчүүийн тавиас илүү хувь нь давсагны үрэвсэл буюу цистит гэгч таагүй зүйлтэй тулгарч, улмаар давсагны эдийн өөрчлөлт зэрэг таагүй үр дүр дагаварт хүргэдэг. Иймд циститийг цаг алдалгүй танин илрүүлж байх нь маш чухал.

Read moreЦистит

Алжаал тайлах агшин буюу ер бусын зурагнууд

Хийгээд сурчихсан ч гэлээ нэгэн хэвийн, ягшмал ажил хүнийг хамгийн их ядрааж стресст оруулдаг гэж үздэг. Тийм ч болохоор стресст орсон бол гадаад байдал, эсвэл орчноо өөрчлөх зэргээр шинэ соргог зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн алжаал, стресс тайлж байхыг мэргэжлийн сэтгэл зүйч нар зөвлөдөг.

Стресс, ядаргаа гэдэг ирж яваагаа хэлж ирэх биш нэг л мэдэхэд ядарч,сульдчихсан байдаг.

Тэгсэн бол эрхэм та ажлаа түр ч гэсэн хойш тавьж байгаад эдгээр зургуудыг хэсэг хугацаанд ажиглан, толгойгоо сэргээгээрэй. Ажлын чинь үр дүн бага ч болов дээшилнэ гэдэгт итгэлтэй байна.

Read moreАлжаал тайлах агшин буюу ер бусын зурагнууд

Хамуу

Ерөнхий

Хамуу нь хамууны хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Хамууны хачиг нь 0,3-0,4 мм хэмжээтй жижиг биетэй, 1 сар орчим амьдардаг шавьж. Эмэгчин хачиг нь хүний арьсны эвэрлэг бүрхэвийн доогуур нүхэн зам гаргаж өдөртөө 2-3 ширхэг өндөг гаргана. Авгалдай нь хэд хэдэн үе шат дамжин хоёр долоо хоногийн дотор нас бие гүйцнэ. Ингэснийхээ дараа арьсны гадаргуу дээр гарч үржилд орно. Эрэгчин нь эмэгчингээ хээлтүүлсний дараа удалгүй үхдэг бол өндөглөхөд бэлэн болсон эмэгчин нь хүний арьсанд ахин нүх гарган ордог. Энэ мэтээр асар хурдтай үржих чадвартай болохоор эмчилгээ хийгээгүй тохиолдолд гуравхан сарын дотор зургаан үеийн нийт 150 000 000 ширхэг болтлоо үржих чадвартайг бодитоор тоолж гаргасан байдаг.

Read moreХамуу