Томуугийн А хүрээний H1N1 шинэ халдвар гэж юу вэ?
Хүний болон гахай, шувууны томуу үүсгэгч вирүсүүдийн эрлийзжсэн хэлбэр болох H1N1 вирүсээр үүсгэгдсэн хүний томуугийн шинэ халдвар юм.
Хэрхэн халдварлах вэ?
H1N1 вирүсийн халдвартай хүний ярих, ханиах, найтаах үед шүлс, нус, цэрний жижиг дуслуудаар бохирлогдсон агаар, бохир гар, эд юмсаар халдвар дамжина.