Амрах агшин буюу хөгжилтэй зурагнууд

Мань мэтийг хүүхэд байхад компьютер тоглоом, интернэт гэж байсангүй. Зурагт нь өдөр зургаан цагаас гараад аравт дуусчихдаг байсан болохоор гүйдэг матк тоглох, нуугдаж тоглох, хулгайч цагдаа болох г.м.-ээр цаг нөхцөөдөг байсныг хүмүүс санаж байгаа байх. Цаг нөхцөөх өөр нэг зүйл нь Херлуф Бидструп гэдэг зураачийн хөгжилтэй зураг бүхий ном байлаа. Тойрч сууж байгаад зургийг үзээд элгээ хөштөл инээцгээнэ.

Өнөөдөр ч гэсэн хараад байхад зугаатай санагдаад оруулж байна. Урд нь үзэж байсан нь үзээд бага насаа санаж, үзээгүй нь сонирхлоо дарж стресс -ээ тайлаарай.

Read moreАмрах агшин буюу хөгжилтэй зурагнууд

Бэлгийн сулрал

Саяхныг хүртэл цоо эрүүл эрэгтэй хүн яагаад ч бэлгийн сулралтай болох ёсгүй гэсэн үзэл түгээмэл байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бэлгийн сулрал гэдэг нь ямар ч эрүүл хүний тусч болох ханиад томуутай адил хэлж ирэдггүй, хийсч ирдэг өвчин гэдгийг ихэнх хүмүүс ойлгодог болжээ.

Read moreБэлгийн сулрал

Амьдрах сайхан /Амиа егүүтгэх талаар бодож байгаа хүмүүст/

amdrah_saihanХүн биеийг олж ертөнцөд мэндэлнэ гэдэг ховорхон тохиох аз гэдэг. Гэхдээ амьдрал гэдэг бүхлээрээ аз байдаггүй, “аз- бүтэлгүйтэл-аз” гэж ээлжилсэн алаг зүйл байдаг. Ийм ч болохоор бүтэлгүйтэл шил шилээ даран тохиох үед зарим нэгний маань сэтгэлийн тэнхээ нь суларч, аз-аз гэсэн үе ирэхийг хүлээж тэсэлгүйгээр амиа егүүтгэх шийдвэр гаргадаг нь харамсалтай.

Read moreАмьдрах сайхан /Амиа егүүтгэх талаар бодож байгаа хүмүүст/

Чихний үрэвсэл буюу отит

Чихний үрэвслийг анагаах ухаанд отит гэнэ.  Аль хэсэгт нь үрэвсэл үүссэнээс хамаараад гурван янзын     ostr-kat-ot2 чихний үрэвсэл байдаг. Үүнд: гадна , дунд, дотор чихний үрэвсэл.

Read moreЧихний үрэвсэл буюу отит

Усаар чийрэгжих хөтөлбөр

ус5 Хүйтэн сэрүүний улирал, хаврын тарчиг цагт даарч, хөрснөөс үүддэг элдэв өвчний тоо эрс нэмэгддэг. Ингээд л хүмүүс элдэв эмчид үзүүлж, эм тан авах гээд мөнгөө үрж эхэлдэг. Харин биеэ ус, агаараар чийрэгжүүлвэл даарч хөрөх тоолонд эмнэлгийн босго элээж, мөнгөө үрэх хэрэггүй болно.

Read moreУсаар чийрэгжих хөтөлбөр

Эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчин

116 Шээс нь хүрээгүй байхдаа шээвсний сүвээс өөрийн мэдрэлгүй гарахыг шээс задгайрах өвчин гэдэг. Гэхдээ энд шээс задгайрч сул гарах ба шээсээ барьж чадахгүй байх гэсэн хоёр өөр шинж тэмдгийг ялгаж ойлгох хэрэгтэй.

Read moreЭмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчин

Элэгний хатуурал буюу Цирроз

Архины цирроз болсон элэг[/caption]

эрүүл элэг
эрүүл элэг

Архи уусаар байгад элэгний циррозтой болчихсон гэнэ ээ гэх яриаг та лав энд тэнд явж байгаад сонсож байсан биз.  Үнэхээр ч согтууруулах ундаа, түүний дотор архийг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний циррозд хүргэх аюултай юм.

Read moreЭлэгний хатуурал буюу Цирроз

Эмэгтэйчүүдийн баярын мэнд буюу эрүүл мэндтэй холбоотой эмэгтэйчүүдийн давуу талуудын тухай

Beautiful_Bouquet_with_Roses1Эрхэмсэг бүсгүйчүүд та бүхэндээ www.103.mn –ээс баярын мэнд хүргээд эрүүл энхийн түмэн жаргаланг хүсэн ерөөж байна. Ингээд эрхэм бүсгүй таны сайн мэдэж байгаа зарим зүйлсийг сануулж нэг давтахаар шийдлээ. Хажууд чинь байгаа эрчүүд энэ бүхнийг мэдэхгүй байгаа бол хэлж өгөөд уншуулаарай.

Read moreЭмэгтэйчүүдийн баярын мэнд буюу эрүүл мэндтэй холбоотой эмэгтэйчүүдийн давуу талуудын тухай

Архинаас гарах товч заавар

Архинаас гарах товч заавар
Архинд донтохыг зарим нь сэтгэлийн тэнхээгүйн шинж гэж, үнэхээр хүсэн юм бол дуртай үедээ хаяж болно гэдэг. Зарим нь архинд донтохыг хүнд хэлбэрийн эмгэг болохоор мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нарын туслацаатайгаар эмчлэх ёстой, хүн өөрөө гарна гэж бараг байдаггүй гэдэг.
Гэхдээ архинд орох, архинд донтох, архичин болох, “алкаш” болох г.м. яаж ч нэрлэлээ гэсэн ийм асуудал байгаа нь гарцаагүй үнэн. Мөн асуудалд яаж хандахаас үл хамаараад архинаас гарна гэдэг тун амаргүй зүйл гэдгийг энэ асуудалтай тулгарч байсан, тулгараад байгаа хүмүүс, тэдний ар гэр мэдэхийн сайнаар мэднэ. Тэгэхээр бүгдэд нь тохирох ганц супер жор гэж байдаггүй ч архинд толгойгоо мэдүүлэх гэсэн таагүй зүйлтэй тулгарчихаад түүнээс салахыг хүсч байгаа хүмүүс зориулж товчхон нэг загварыг санал болгож байна. Уншаад өөрийн амьдралдаа тохирох зүйлүүдийг нэмээл хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
За ингээд архинаас гарахыны тулд юуны өмнө:
1. Өөрт тохиолдоод байгаа зүйлс, орчин тойрноо бодитоор харах. Өөрөөр хэлбэл эрүүл хүний, эрүүл саруул ухаанаар харах хэрэгтэй. Яаж ч архинд орсон хүний тархи богино хугацаанд ч болов эрүүл саруулж байж орчин тойрондоо болоод байгаад зүйлс, өөрийн байдал, амьдралын эрээн бараан, сайн мууг бодитоор нь хүлээн авч цочрох чадалтай байдаг. Ингэж хараад эргэцүүлэн бод. Уулын уруу өнхрөх явцдаа авсан элдэв шарх сорви, гэмтэл бэртлээ тоол. Дүгнэлт хий. Өнхөрч явахдаа дайрч унагасан хүмүүсээ сана. Арай хийж босох гэхээр “аан худлаа худлаа” гээд буцаад түлхэж унагасан хүмүүсийг сана. Уналтыг чинь зогсоож босгох гэж гараа өгч байсан хүмүүсийг сана. Одоо аль уулын ямар нэртэй жалганд түр саатаад байгаагаа сайн хар. Тэгээд тэр дээр байгаа уулын оройг хар. Жалганд байх, уулын орой дээр байх хоёрын ялгааг хар.
2. Хатуу шийдэх. Өглөөд шартсан байхдаа “Ахиж л архи уухаа больё” гэж мянга хэлээд хэрэггүй гэдгийг “уудаг”, “наадаг”, “дринкэддэг ” хүмүүс төдийгүй тэдний ар гэр сайн мэдэж байгаа. Шараа тайлмагц, эсвэл шарталтын хам шинжүүд дарагдаад гайгүй болоод ирэхээр энэ бүх үг өглөөний манан нар мандахаар сарнидаг шиг арилаад өгнө. Тэгэхээр шартаж үхэх гэж байх үедээ бус харин эрүүл байхдаа  “Ахиж уухгүй. Гүйцээ. Эрүүл саруул явж чадна. Архи ингээд будаа ” г.м. –ээр дотроо хатуу шийдэх хэрэгтэй. Шийдвэрээ бататга. Үйл хэргээр харуул.   “Тэр муусайн 76-ааг бодвол би хэлсэн амандаа хүрч чаддаг хүн гэдгээ  өөртөө, аавдаа, ээждээ, аахдаа, дүүдээ, эгчдээ, эхнэртээ, хүүхэддээ, даргадаа, найз даа, нууц амрагтаа г.м. бүгдэд нь харуулна даа. Та нар харж л байгаарай” гэж өөрийгөө ирэлж, хурцалж бай.
3. Өнгөрсөн ба ирээдүйгээ харьцуулан үз. Хүсвэл цаас авч байгаад ууж, нааж, дринкдэж эхлэхээс өмнө амьдрал ба дараах амьдаралаа хоёр баганаар зэрэгцүүлж бичээд харьцуулж үзэж болно. /Цаас олдохгүй бол дэлгүүрээс архи авсан кассны талон дээр, эсвэл баарны тооцооны цаасан дээр бичиж болно. Эсвэл бүр шараа тайлах гээд жоорлосон мөнгөн дэвсгэртээ гаргаж ирж байгаад хаантай талд нь эрүүл саруул үеээ, нөгөө талд наадаг үеээ харьцуулан бичээд харж болно шүү дээ/. Бичих гэхээр гар чинь салаганаад байгаа бол хуучин шигээ эрүүл саруул сэтгэдэг байсан бол янз бүрийн тохиолдолд ямаршуу шийдвэр гаргаж, яах байсан бол гэж төсөөлөн бодоод бай. Олон олон тохиолдолд ингэж төсөөлөн бод. Харьцуулаад төсөөлөөд эрүүл саруул сэтгэдэг үеийн шигээ амьсгалж, бодож, идэж, уух  /дандаа градусгүй шингэн шүү/-ыг хичээ, чармай, зүтгэ.
4. Архинаас гарахад тус болох хэрэгтэй гарын авлага, ном, нийтлэл олж унш. Интернэт ух. Гадгаад хэл дээр байгаа бол тэр гадгаад хэлийг нь сурч байгаад унш. Яагаад болохгүй гэж. Бусад нь сураад архинаас гаргах байтугай ном уншаад байхад та юугаараа тэднээс дутах юм. Яахав, бага зэрэг балгадаг л байгаа биз. Тэр тусам балгахаа болих гэж байгаа хүнд хор шар байгаа нь ойлгомжтой.
5. Амьдралаас кайф ав. Амьдралаас кайф авах өч төчнөөн арга, боломж байна. Үгүй байсан бол дэлхийн хүн амын 90 хувь нь архичин болчихсон байх байсан биз. Уудаггүй хүмүүс амьдралын хаанаас кайф аваад байна вэ гэж өөрөөсөө асуу?  Хүсвэл тэр хүмүүсээс ч асуусан болно. Гэхдээ цаадуул чинь “батентээ алдчихана” гээд хэлэхгүй байж магад. Тэгэхээр та өөрөө хай, сэтгэ.  Наад зах нь хобби байна. Хобби гэхээр бие засахдаа жорлонд ном унших төдийхнөөр төсөөлөх хэрэггүй. Хобби гэдэг тэр хоббитоод байгаа зүйлийнхээ талаар бүх нарийн ширийнийг нь олох, судлах, мэдэх, мэдрэх, мэдэрснээ ашиглах гээд хүнээс тун их зүйл шаарддаг юм шүү. Наад захын жишээ гэвэл өөрийгөө уудаг хоббитой байхдаа тэр талаар ямар их гүйлгээ ухаан гаргаж, нарийн арга хэрэглэж, гүн мэдлэгэтэй болж, мэдлэгээ чадварлагаар ашигладаг байснаа сана.
6. ….
7. ….
8. ….
Өөр нэмэхээр юм байгаа бол өөрөө нэмээд, баяжуулаад бичээрэй. Энэ асуудалтай тулгарсан хүнд бол нэмж бичих зүйл нэгээр тогтохгүй олон гарч ирэх нь гарцаагүй. Амжилт хүсье.

Архинд донтохыг зарим нь сэтгэлийн тэнхээгүйн шинж, үнэхээр хүсэх юм бол дуртай үедээ хаяж болно гэдэг. net1Зарим нь архинд донтохыг хүнд хэлбэрийн эмгэг болохоор мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нарын туслацаатайгаар эмчлэх ёстой, хүн өөрөө гарна гэж бараг байдаггүй гэдэг.

Read moreАрхинаас гарах товч заавар

Биеэ суллаж, сэтгэлээ засах, стрессээ тайлах Жекобсоны дасгал

Хvний сэтгэл хєдлєл нь бие махбодийн булчин зангирах, чангарах байдлаар илэрдэг гэдгийг Эдмvнд Жекобсон нь бvр 1929 онд олон тооны туршилтаар нотолсон байдаг. Хєєрєх, гутрах зэргээр сэтгэл санаа нь таагvйтсэн хvний хэлхээ ясны булчин зангирсан байна.

Read moreБиеэ суллаж, сэтгэлээ засах, стрессээ тайлах Жекобсоны дасгал