Рейтерийн хам шинж

Ерөнхий

Рейтерийн хам шинж нь үений үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл гэсэн гурван шинж тэмдэгтэй байдаг. Эдгээрээс гол төлөв давамгайлдаг шинж тэмдэг нь үений үрэвсэл юм. Ингэхдээ үе, шээсний сүв, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл нь бүгд нэг өвчин үүсгэгчээр үүсгэгдсэн байдгаараа бусад хам шинжүүдээс ялгаатай байдаг. Энэхүү хам шинж нь гол төлөв залуу эмэгтэйчүүдэд ажиглагддаг. 

Read moreРейтерийн хам шинж

Хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

 Ашиг олох, ашиг олох бас дахин ашиг олох гэсэн зарчмаар амьдарч байгаа нийгэмд хувь хүн, компаниуд нь энэхүү ашгийг олохын төлөө юу ч хийхээс буцахгүй. Тийм ч болохоор ашиг олохын төлөө гүйлгээ сайтай бүтээгдэхүүн, тэдний дотор хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хямд бага зардлаар олноор нь хийж борлуулахыг хичээдэг. Гэтэл олон зуун жилийн турш уламжлан ирсэн хуучны аргаар хийвэл бага зардлаар олноор нь үйлдвэрлэх бараг боломжгүй. Ингэж хийсэн хүнсний бүтээгдэхүүн нэгд өртөг өндөр, хоёрт удаан хадгалах боломжгүй, гуравт тэр бүр үзэмжтэй байдаггүй.

Read moreХүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

Бэлгэвчгүй хурьцал хийсэн тохиолдолд БЗХӨ тусахаас сэргийлэх арга замууд

Бэлгэвчгүй хурьцал хийсэн тохиолдолд БЗХӨ тусахаас сэргийлэх арга замууд
БЗХӨ тусахаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдэг нь олон мянган жилийн туршлагаар батлагдсан зүйл.
Гэхдээ хүний амьдрал гэдэг ээдрээ нугачаа олонтой болохоор болдоггүй хүмүүс, болдоггүй хүн гэж бас байдаг. Тиймээс гостуу,” мэдрэл муудсан”, ухаан санаа самуурсан гэх мэт зарим шалтгааны улмаас бэлгэвчгүйгээр секс  -ийн харьцаанд орсон бол дараах аргыг хэрэглэж байгаарай.
Эрэгтэйчүүд
Хурьцалд орсны дараа, өөрөөр хэлбэл дур тавьсны дараа, нэн даруй шээнэ. Шээсний дараагаар бэлэг эрхтэнээ савандаж угаана. Үүний дараа, уул шугамандаа эмчид үзүүлвэл сайн ч ойрхон эмнэлэг байхгүй бол өөрөө, сайн дураараа шинжилгээ хийдэг газар очоод БЗХӨ-ийн шинжилгээ өгөөрэй. Шээгээд шээсээрээ бэлиг эрхтэнийхээ толгойг угаадаг арга бол герман эмч нар, венеролог эмч нар 1941 онд Вермахтын цэргүүдэд зориулж гаргасан заавар дээр байдаг, аймаар дайны ард гарсан зөвлөгөө юм шүү.
Эмэгтэйчүүд
Хурьцал дуусмагц шээнээ. Залгуулаад бэлэг эрхтэнээ савандаж угаагаад калийн перманганатын 1:5000 уусмалаар угаагаад БЗХӨ талаар мэргэшсэн эмнэлэг, шинжилгээний төвд хандаж шинжилгээ өгнө. Сулавтар ягаан өнгөтэй уусмалаар угаана гэсэн үг. Харин бэлгийн харьцаанд орох нь тодорхой бол урьдчилаад үтрээндээ Silver proteinate, «Протаргол» гэсэн бэлдмэл шингээсэн самбай бүхий хавчуурга хийгээд  хурьцал дууссаны дараа самбайг аваад дээрх арга хэмжээг бүгдийг нь авна.

 БЗХӨ тусахаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдэг нь олон мянган жилийн туршлагаар батлагдсан зүйл.

Read moreБэлгэвчгүй хурьцал хийсэн тохиолдолд БЗХӨ тусахаас сэргийлэх арга замууд

Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал

turuu_bulchirhaiТүрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгалБЗХӨ тусаж байсан, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, суугаа ажил эрхэлдэг, байнга даарч хөрдөг эрчүүдийн дийлэнх нь 30 гараад ирэхээрээ түрүү булчирхайн үрэвсэл гээч тун таагүй зүйлтэй тулгардаг. Гэвч зарим эрчүүд түрүү булчирхай гэж сонсож байсан болохоос ямар үүрэгтэй, юунд хэрэгтэйг нь нэг их сайн гадарладаггүй.

Тэгэхээр эхлээд түрүү булчирхай гэгч зүйл эр хүний бие махбодид ямар үүрэг гүйцэтгэдэг талаар тайлбарлах нь зөв байх.
Түрүү булчирхай гүйцэтгэдэг үүрэг:

Read moreТүрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал