Өдөр тутмын амьдралд нухлуулаад ирэхээр хүн хаана, яах гэж, юуны төлөө яваагаа ч мартдаг. Тэгээд л жижигхэн зүйлээс болж нэг л их уурласан, бухимдсан, ундууцсан хүмүүс явна. Гэтэл хааяа нэг ч болов өдөр тутмын хэвшмэл гэгддэг зүйлсээс анхаарал, ухаан, харцаа салгаад би чинь ингэхэд хэний хэн билээ, энд яах гэж, юуны төлөө, юу хийж яваа билээ гэх мэт асуултуудад хариулж үзэх гээд оролдож байхад илүүдэхгүй. Эдгээр асуултууд өнгөц харахад хялбар мэт “сааааййййн” бодвол тийм ч амар биш. Тиймээс зарим нэг зүйлсийг танд сануулахын сацуу, хэд гурван зураг сонирхуулъя.
Month: December 2011
Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх газар болон ЦЕГ ын харьяа хаяг тогтоох төвийн хүүхдүүдийг ханиад томууны эсрэг вакцинд хамрагдууллаа.

Хүйтэн сэрүүний улирал болж ханиад томуу дэгдэлт байдлаар тархдаг энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сертификат бүхий сайн чанарын GC FLU /influenza vaccine split virion,inactivated/ вакциныг Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн эцэг эхгүй, эмзэг хэсгийн өнчин 2-аас 18 насны 200 шахам хүүхэд болон Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхдийн хаяг тогтоох төвийн 20 гаруй хүүхдvvдэд “Ди Жи Би” ХХК үнэ төлбөргүй хийж буяны гараа сунгалаа.
Папаниколаугийн тест, Папаниколау мазок, PAP Smear
Ерөнхий
Папаниколаугийн мазок / ПАП-тест, PAP Smear/ гэдэг нь умайн хүзүүний хорт хавдрын эрт оношлох зориулалттай чухал шинжилгээ юм. Энэ шинжилгээ нь маш энгийн бөгөөд ямар чи өвдөлтгүй, бөгөөд түгээмэл бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын өмнөх төлөв байдлыг илрүүлж, эсвэл хорт хавдрын явцыг илрүүлэн эмчилгээг эрт үед нь илрүүлэн хүндрэхээс сэргийлэхэд тусладаг.
С гепатит халдварлах нөхцөл
Линз болон хиймэл сормуусны сөрөг тал
Нүдний линз
- Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно
- Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.
Яагаад шүд цоордог вэ?
Шүдний цоорол үүсэхэд:
- Шүдний өнгөртагуулагдах нянгийн хэмжээ
- Чихэрлэг хоол хүнс
- Шүдээ угаах хүртэл өнгөртэй байгаа хугацаа
- Шүдний эдийн хатуулаг чанар чухал үүрэг гүйцэтгэдэг.
Тамхинаас гарах тамхиа цөөрүүлэх энгийн аргууд
Тамхинаас гарах том хөтөлбөр шаардалгүйгээр жижигхэн аргаар татдаг тамхиныхаа тоог цөөрүүлж болох, маш үр дүнтэй бөгөөд хялбар хэдэн аргуудыг энд бичлээ. Тамхи таван нас хороодог гэж мэдсээр, хэлсээр байж манай монголд эрчүүдийн 60% нь тамхи татдаг гэсэн тоо баримт бий. Зөвхөн эрэгтэй төдийгүй эмэгтэйчүүд, охидууд хүртэл маш ихээр татсаар байна.
Дуу хөгжим хүний биед нөлөөлөх нь
Хүн төрөлхтөний соёлын агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу, хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг.Тэгвэл дэлхийн эрдэмтэд дуу хөгжим сонсох нь хүний биед сайн нөлөөтэй талаар нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Ялангуяа энэхүү судалгаа нь өвчтэй хүмүүст илүү хамааралтай гэнэ.
ХАНИАД,ТОМУУНЫ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ: Ханиаднаас яаж сэргийлэх вэ?
Ханиад томуу нь хүйтний улиралд influenza овгийн RNA вирус ханиалгах найтаах үед агаарын замаар дамжин халдварлаж халуурах, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч өвдөх, бие сулрах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй бөгөөд хүндэрвэл вирусны хатгалгаа,цаашилбал вактерийн хатгалгаа үүсгэдэг. Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг. Хүүхдүүд өндөр халуурч, гүйлгэн суулгах ба таталт хүртэл өгч хүндэрч болно. Жил бүр 226 000 хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг ба тэдгээрээс 36 000 нь нас бардаг байна.
Read moreХАНИАД,ТОМУУНЫ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ: Ханиаднаас яаж сэргийлэх вэ?
Хятадад хүүхдийн наймаа хийдэг 600 хүн баривчлагджээ
Аав, ээж нар ажилдаа дарагдаад хүүхдүүддээ тэр бүр зохих ёсны анхаарал тавьж чадахгүй явах нь олонтаа. Тэр бүү хэл заримдаа осолтгүй л өглөө ажилдаа явах гээд босоход нь хамт босч, эсвэл унтаж үлдээд царайгаа харуулж байвал барав гэх нь хүн ч таардаг. Энэ байдлыг л хүүхдийн наймаа эрхэлдэг бузар этгээдүүд ашигладаг.
Read moreХятадад хүүхдийн наймаа хийдэг 600 хүн баривчлагджээ