Аскорбины хүчил

нунтаг, 0,05 г үрэл, 25- 100 мг шахмал, 5%, 10%-ийн 1-2 мл  туншил зэрэг хэлбэртэй байдаг. Хүчтэй ангижруулагч тул бодисын солилцоонд  чухал рольтой ба цусны судасны ханыг бэхжүүлэх, цус бүлэгнэлт ба эд эсийн төлжилтийг идэвхжүүлэх, зарим даавар, нуклейны хүчлийн нийлэгжилтийг  сайжруулах зэрэг олон талын үйлчлэлтэй учраас чийг бам, гемофили, цус шүүрэх  эмзэгшил, элдэв шалтгаант хордлого, элэгний үрэвсэл, судас хатуурал, шархлаа,  цус багадалт, Аддисоны өвчин зэрэг маш олон янзын өвчин эмгэгийн эмчилгээнд  хэрэглэдэг.

Read more