25 мг, 50 мг, 100 мг бүрхүүлтэй шахмал хэлбэртэй, β- адреноблокаторын бүлгийн бэлдмэл бөгөөд зүрхний синусын зангилааны автоматизмыг багасгах, зүрхний агшилтын үелзлэлийг цөөрүүлэх, тосгуур-ховдлын сэрэл дамжуулалтыг удаашруулах, миокардын агших чадвар, хүчилтөрөгчийн хэрэгцээ зэргийг багасгах, цусны даралтыг бууруулах зэрэг үйлчлэлтэй.